“Хаадын тоглоом” киногоор аялах боломж

access_time 2018-09-27
remove_red_eye 500

 

Дэлхийн олон сая үзэгчдийг байлдан дагуулж буй “Хаадын тоглоом” цуврал кино гарсны дараа Умард Ирланд улс жуулчдын анхаарлыг ихэд татах болжээ. 2019 онд тус цуврал бүр мөсөн дуусах юм байна. Кино дууссан ч гэсэн 2019 оноос эхлэн Америкийн алдартай цуврал болох “Хаадын тоглоом” киноны зураг авалтыг хийсэн газруудаар аялах боломжтой болно гэж Умард Ирландын “The Irish Times” сонинд мэдээлжээ.

“Уг цуврал киног шимтэн үзэгсэд Вестеросын ертөнцөд өөрийн биеэр очиж танилцах боломжтой. Мөн Банбриж хотод байрладаг “Linen Mill Studios” студитэй танилцуулах аялал зохион байгуулахаар төлөвлөж байна. Тэнд кино зураг авалтад ашигласан хувцас, зэвсэг зэрэг эд зүйлс болон тайзны засал чимэглэлийг сонирхуулах юм” гэж тус сонинд бичсэн байна.

Дашрамд мэдээллэхэд, “Emmy Awards” наадмын шилдэг цувралын шагналыг “Хаадын тоглоом” цуврал дахин хүртсэн юм

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549