Ц.Шаравжамц: Дараагийн удаа эр хүн шиг ярина шүү

access_time 2018-09-27
remove_red_eye 243

 

Дэлхийн спортын аль ч төрөлд Монголын баг тамирчид өндөр үзүүлэлт үзүүлэх боломжтой ч хөрөнгө мөнгөний асуудлаас болж төдийлөн олон салбарт амжилт гаргаад байж чаддаггүй гэж ярих хүн цөөнгүй. Тэгвэл Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц уг асуудалд нилээдгүй бухимдаж, өөрийг нь болоод тамирчдыг цаашлаад Монголын сагсан бөмбөгийн спортыг дорд үзсэн нэгэн даргад хандан хатуу үгсийг дайжээ. Энэ удаад жудгийг бодоод нэрийг нь хэлсэнгүй. Дараагийн удаа дээлээ тайлж байгаад эр хүн шиг ярина шүү хэмээн уурсжээ.

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Өнөөдөр нэг муу хурган даргад өөрийгөө, шигшээ багийн хэдэн тамирчдаа баахан доромжлуулаад гарч ирэв. Намайг доромжилбол би тэснэ гэхдээ миний тамирчдыг доромжилбол би чадахгүй шүү. Энэ муу хэдхэн тамирчдаа хэнээр ч доромжлуулж чадахгүй. Спорт хэнд ч хэрэггүй гэнээ, Ямар ч мөнгө олдоггүй гэнээ. Энэ хар бараан нийгэмд ганц гэрэл гэгээтэй мэдээ хүргэдэг ард түмнээ ганц амар тайван сэтгэл гэгээлэг байлгадаг салбараа дэмжээрэй гэж гуйв. /Би амьдралдаа хүнээс юм гуйж үзээгүй/ Тэгсэн та нарт мөнгө өгөхөөр хогийн хар цүнх авч өгдөг гэнэ. Би тийм хүн биш тэр чинь ондоо хүн одоо байхгүй гэсэн чинь танайхан бүгд адилхан гэж байна. Муу нэрийг хусаад ч арилахгүй гэдэг үг санаанд оров. Буулт хийгээд олимпийн өмнөх жил шүү дээ хамгийн их мөнгө хэрэг болно бүх эрхийн төлөө тэмцээн болно гэлээ.

Тэгсэн 6-7 олимпоос медаль авах хүнийг бүх тэмцээнд нь оруулаад бусдыг нь боль. Төсвийг нь хасаад явуул гэж томорч байна. Энэ хүн спортыг үнэндээ мэддэггүй юм байна гэж ойлгов. Сүүлийн үед төсөв бодоод хэдэн тамирчдаа бодоод унтаж чадахгүй би яг галзуурах нээ. Та нар минь саналаа хэлээч. Би энэ ажлыг хийе гэж хийсэн. Спортдоо зүтгэнэ спортод өртэй гэр бүлийнхээ өрийг төлнө гэж хийсэн тэгэхдээ зарим үед хүсээд ч хүч хүрэхгүй үе гэж байх юм. Би ноднин төсөв дээр дараа жил гэж үгийг сонсоод хулхидуулсан одоо чадахгүй ээ. Мянга хүсээд тамирчдаа дэмжээд төр засаг дэмжихгүй бол хаана ч хүрэхгүй гэдгээ ойлголоо. Би хэдэн бор тамирчдынхаа мөнгөнөөс нэг ч болтугай төгрөгийг хулгайлбал хуруугаа огтлоход ч бэлэн байна. Ганц оргил салбараа дэмжээд дэлхийд Монголынхоо нэрийг гаргахад дэм болооч гэж гуйсан. Юу гэж хэлэх ээ үнэдээ мэдэхгүй байна. Тамирчид минь ээ холбооныхон минь ээ ганцаараа тэмцээд хүч минь мөхөсдөж байна шүү! Одоо та нарын дэмжлэг хэрэг болж байна. Дэмжихгүй бол би ажлаа өгөөд явахад огт санаа зовохгүй” хэмээн бичсэн байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549