Эмэгтэй хүний жинхэнэ амьдрал 50 наснаас эхэлдэг

access_time 2019-03-25
remove_red_eye 1330

Олон улсын бестселлер номын зохиогч Хан Кёнг А “Эмэгтэй хүний жинхэнэ амьдрал 30 наснаас эхэлдэг” хэмээсэн удаатай. Тэгвэл Холливудын дуучин, жүжигчин, бүжигчин Женнифер Лопез эмэгтэй хүний жинхэнэ амьдрал 50 наснаас эхэлсэн ч оройтохгүй гэдгийг “нотоллоо”.

Учир нь 1969 онд төрсөн дуучин бүсгүй энэ сард тав дахь суугаа сүй тавьсан юм. Тэрбээр 1997-1998 оны хооронд Куба гаралтай Ожани Ноатай хамт амьдарч, хосууд гэрлэлтээ батлуулсан. Гэвч хамтын амьдрал нь бүтэлгүйтэж Ноагаас салсныхаа дараа 2001 онд бүжигчин Крис Жүддтэй гэрлэсэн ч нэг жилийн дараа хосууд хоёр тийш болсон. Женнифер Лопез хоёр дахь нөхрөөсөө салаад удаагүй байхдаа жүжигчин Бэн Аффлектай сүй тавьсан ч 2004 онд салж, найз Марк Антонитойгоо үерхсэн. Тэд тухайн ондоо гэрлэж, 2008 онд ихэр хүү, охиноо өлгийдөж авсан ч 2014 оны зургаадугаар сард гэрлэлтээ цуцлуулсан.

Женнифер 2017 оны хоёрдугаар сараас “New York Yankees” бейсболын багийн тамирчин Алекс Родригезтэй болзсон бөгөөд өнгөрсөн долоо хоногт Алекс хайртдаа сүйн бөгж бэлэглэжээ.

3.9.19✨♥️

Posted by Jennifer Lopez on Tuesday, March 12, 2019

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549