Өвөг дээдсийнхээ эзлэн түрэмгийлэлийнхээ төлөө Монголын иргэн бүр 30 тэрбум доллар төлнө

access_time 2019-03-23
remove_red_eye 2300

МЭ-ий 450-1420 онуудад бусад орнуудыг эзлэн түрэмгийлснийхээ төлөө Монгол Улс 91 квадраллион (1 квдр 15 тэгтэй гээд боддоо, монголоор 91 ингүмэл доллар) америк доллар төлөх ёстой хэмээн АНУ-ын шүүх шийдвэрлэжээ.

АНУ-ын Есдүгээр тойргийн шүүхийн шүүгч доод шатныхаа шүүхийн шийдвэрээр МЭ-ий 450-1420 онуудад үйлдсэн хэргийнхээ төлөө дэлхийн бусад орны эр, эм, хөгшид хүүхдэд 91 ингүмэл америк долларыг нөхөн төлөх ёстой гэсэн шийдвэрийг хэвээр үлдээсэн хэмээн thеspооf.соm бичиж байна.

Jaki Trееhorn хэмээх сэтгүүлчийн цааш бичсэнээр дээр дурьдсан онуудад Монголоос төрөн гарсан эзлэн түрэмгийлэгчид Атилла, Чингис хаан, Хубилай Хаан болон Доголон Төмрийн удирдлага дор иргэншсэн соёлт Хятад, Орос, Турк, Иран, Энэтхэг болон Европын бусад орнуудыг эзлэн түрэмгийлж хоосолсон байна.

Сая сая үхэл, эд хөрөнгө эвдэн устгасан энэ үйлдлийн төлөө, өнгөрсөн олон зуун жилийн хувийг тооцож үзвэл энэ торгууль, нөхөн төлөлтийн хэмжээ эдүгээгийн Монгол Улсын иргэн бүр 30 тэрбум доллар төлөхөөр болоод байгаа гэнэ.

Улаанбаатар хотын нэгэн оршин суугч “Deutsche Bank банкинд байгаа миний дансанд 30 тэрбум доллар байна гэж бодохгүй байна” хэмээн ярьжээ.

Сан-Францискод байрладаг Монголоос бусад дэлхийн бүх хүн амын эрх ашгийг төлөөлдөг хуулийн нэгэн пүүс энэ шийдвэрт маш баяртай байгаа аж.

Тэдний өмгөөлөгчдийн нэгэн нь “Энэ бол агуу өдөр, бид өнгөрсөн түүхийн шударга бус явдлын төлөө үргэлжлүүлэн тэмцсээр л байх болно” гэсэн байна.

Эх сурвалж:Татар С.Майдар

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549