Билэгт сайн энэ өдөр 61 хос гал голомтоо бадрааж байна

2018-09-27 527 0

 

Өнөөдөр намрын дунд сарын шинийн 17-ны өдөр. Балжинням, Дашням давхацсан билэгт сайн өдөр тохиож байна. Монголчууд өдрийн сайныг харан гал голомтоо бадраах зан үйлийг хийдэг. Гэрлэх ёслолын ордонд өнөөдөр 61 хос гэрлэлтээ батлуулахаар захиалгаа өгчээ.

Гэрлэх ёслолын ордныхон шөнийн 02:00 цагаас хосуудыг бүртгэж эхэлсэн бол өнөө орой 18:30 цагт дуусах аж.

Өнгөрсөн жилийн намрын дунд сарын шинийн 17-нд 64 хос гэрлэлтээ батлуулж байжээ.

Холбоотой мэдээ