Зургаан настай хүү цонхоор унаж, осгож нас барсан харамсалтай хэрэг гарчээ

access_time 2019-03-22
remove_red_eye 199

 

Баянзүрх дүүрэгт бага насны хүүхэд осгож нас барсан харамсалтай хэрэг гарчээ.Тодруулбал 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 11.00 цагт БЗД-ийн 13 хороонд “””Офицер захын хажууд жаахан хүүхэд машин доогуур хэвтэж байна” гэсэн дуудлага мэдээллийг тухайн хорооны байрны манаач иргэн цагдаагийн байгууллагад өгчээ.

Дуудлага мэдээллийн дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн шалгахад эрэгтэй 6 настай “А” гэрийнхээ 3 давхрын цонхоор унаж осгож нас барсан байж болзошгүй нөхцөл байдлыг тогтоосон байна. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Уг гэмт хэрэг бага насны хүүхдийг хараа хяналтгүй, үл хайхарснаас үйлдэгдсэн байна. Иймд Эцэг эхчүүд бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь ганцааранг нь цоожил үлдээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549