МОНГОЛ УЛС АРХИДАЛТЫН ҮЗҮҮЛЭЛТЭЭРЭЭ ДЭЛХИЙД 8-Р БАЙРТ ОРЖЭЭ

2018-09-26 705 0

 

Эммануэла Гакиду тэргүүтэй НҮБ-ын мэргэжилтнүүд дэлхийн улс орнуудад архидалт ямар түвшинд байгаа талаар судалгаа явуулж, үүнээс гарсан үр дүнд үндэслэн архидалт хамгийн их газар авсан улсуудын жагсаалтыг гаргажээ. Тэд судалгаандаа 195 орны 1990-2016 оны статистикүүдийг нэгтгэсэн нь урьд байгаагүй өргөн цар хүрээг хамарчээ. Гарсан үр дүнгээр бол дэлхийн хүн амын ¼ буюу 2 тэрбум хүн согтууруулах ундаа хэрэглэж байгаа бөгөөд үүний 63 хувийг эрчүүд эзэлж байна.

Сонирхолтой нь архидалтаас болж нас барагсдын үзүүлэлтээрээ хуучны Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсууд болон Африкийн орнууд толгой цохижээ. Тухайлбал, уг жагсаалтыг Лесото тэргүүлсэн бол ОХУ, Төв Африк, Украин, Бурунди айргийн тавд орлоо. Харин Монгол улс Топ-10-т багтсан байна. Манай орны “чансаа” 8-рт эрэмбэлэгдэж байна. Судалгааны ажлыг ахлагч Гакиду “Энэ жагсаалтыг тэргүүлж байгаа улсууд манай статистикийг сайн судалж, архины хамаарлаас ард түмнээ хэрхэн гаргахад анхаарах хэрэгтэй” хэмээн зөвлөж байна. Тэгвэл архийг хамгийн бага хэрэглэдэг улсуудаар Иран, Палестин, Ливи, Саудын Араб, Йемен, Иордан, Мальдивийн арлууд, Сингапур, Сири шалгарчээ.

Холбоотой мэдээ