Энэ хүмүүсийн хийсэн үйлдлийг бодохоор өмнөөс нь санаа зовох юм

2019-03-21 530 0

Өглөө бүр л орой бүр тэрийг баривчиллаа, энийг хорилоо гэх мэдээ гарах болж.
Тэр бүү хэл боловсролын сангаас зээл авч сураад өрөө төлөөгүй байгаа 1.700 хүний нэрс дунд ямар мундаг мундаг хүмүүс давхиж явна. Бараг төрөөс мөнгө зээлээгүй бол хүн биш юм бишүү гэж бодмоор урт удаан нэрсийн жагсаалт. Ёстой л нөгөө дуугүй хүний доодох нойтон гэдэг шиг.
Одоо тэр олон хүмүүс айхгүй ч гэсэн аягүй хэзээ намайг ирж баривчлах бол гэж бодоод ямар айдастай сууж байдаг болдоо. Ойр хавьд нь цагдаа цэргийн хүн харахаар л өөрийн барихаар ирж байгаа юм биш байгаа даа гэж байнга айдас түгшүүртэй сууж байгаа байх даа. Би жоохон байхдаа найзуудтайгаа нийлж хүн амьтантай зодолдож янз бүрийн хэрэг төвөг тарьчхаараа хэд хоног тэгж хэзээ намайг цагдаа ирж барих бол гэж бараг сүүдрээсээ хүртэл цочиж явдаг байснаа сайн санаж байна. Тийм болохоор тэр хүмүүсийг ямар их айдас дунд амьдарч байгааг сайн мэдэж байна л даа. Аль дээр үеийн юм төр одоо мартсан байх гэсэн зүйлийг нь нэртэй устай нь цохоод гараад ирэхээр.
Би үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр. Мэдээж л залууст зориулж жоохон зүйл хэлэх гэсэн юм.

Амьдралыг хамгийн их төвөгтэй болж төөрүүлдэг зүйл бол алдар нэрийн араас ариун шударга бус аргаар улайран хөөцөлдөх явдал юм

Ямар нэг зүйлийг бүтээхийн төлөө явсаар байтал эцэстээ улсаа луйвардсан луйварчин нэртэй болчихвол юуны төлөө амьдарсан болох ч юм билээ.
Би тэр хүмүүсийг бодохоор өмнөөс нь яс хавталзаад байдаг юм. Яаж тэвчиж явж чаддаг байна.

Би заримдаа зөв бодож байна гэж бодоод буруу зөрүү зүйл хальт бичихэд л ёстой хаанаас энэ их хүмүүс намайг муулахаар гараад ирвээ гэж бодмоор.
Нөгөө залуучуудыг сайнаар үлгэр үзүүлэгч, мундаг хань, мундаг аав, хандивын аяныг сайн дураараа зохиогч энэ тэр ул мөргүй алга болж. Энэ тэнэг дандаа ингэж солиорч байдаг юм. Сүүлийн үед бүүр тэнэг болоод байгаа юм энэ тэр гээд хүмүүс шуугиад ирнэ шүү дээ. Тэгээд бушуухан тэр постоо устгаад дараагийн шал өөр, өөрийнхөө сайн мэддэг зүйлийнхээ тухай бичвэл л ёстой нөгөө ердийн сайхан маань эргээд ирдэг юм
Нэг бүтэн бичвэр ч биш тэр дунд нэг өгүүлбэр эсвэл бүүр нэг үгийн утгыг буруу бичихэд л тийм их тэвчихийн аргагүй шүүмжлэл дагуулдаг байхад тэр олон арван мянган, зуун, сая төгрөгийн биш долларыг улсаас зээлчихээд өгөхгүй явж байгаа улсууд яав ч санаа амар явж байх учиршгүй үргэлж айдас хүйдэс дунд амьдрах болно. Тийм жинхэнэ аймшгийн амьдралыг мэдсээр байж хүсэх хүн байхгүй л болов уу?

Ер нь аз жаргал сайхан амьдрал гэдэг сансарт байдаг зүйл огт биш юм.
Сансраас сайхан амьдрал хайсан 1.700 хүмүүс одоо хаана яаж газардах учраа одоо болтол олохгүй явах шиг байна

Сайхан амьдрал гэдэг маш энгийн зүйл. Дэргэд байгаа бүхнээ л сайхан хайрлаж чадвал тэр өөрөө амьдралаас авах хамгийн том олз омог ашиг хонжоо юм

Дээрх сансарт ниссэн 1.700 хүмүүс одоо харин чамд атаархаж байгаа.
Учир нь чи мөрөөрөө мөөмөө унжуулаад зүгээр л зүлгэн дээрээ аль хэдийг гэрээ бариад амар сайхандаа жаргаад хэвтэж байгаа учраас…

Бичсэн: Батмөнх

Холбоотой мэдээ