Ц.Нямдорж: С.Зоригийн амь нас хохирсон хэрэгтэй холбогдуулан эрүүдэн шүүлт явагдсан. Ар гэрээс нь уучлал гуйж байна

access_time 2019-03-21
remove_red_eye 402

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байгаа билээ. Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Ц.Нямдорж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

Ikon News

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна

Posted by Ikon News on Wednesday, March 20, 2019

Тэрбээр “Эрдэнэт үйлдвэрийн захирлыг солих тухайд Х.Бадамсүрэнг байлгах уу үгүй юу гэдэг дээр Ерөнхий сайд шийдвэр гаргах байх.
49 хувийн тухайд нарийвчлан шалгах шаардлага байгаа. Ер нь цаашид Монголд мафийн бүлэг зохион байгуулалт байх уу үгүй юу гэдэг дээр л төр хариулт өгөх гээд байгаа юм. Тэр жижиг компаниуд дандаа амьгүй компаниуд байсан.

Энэ асуудлыг шийдсэн шүүгчийн аав Мишиг гэдэг хүний нэг хүүхэд нь Хөтөлийн дарга болчихсон байгаа. Энэ бол улсаас гарсан мөнгө. Энэ бол зүгээр нэг үйлдвэрийн асуудал биш ноцтой асуудал. Цаашид хэдхэн хүн УИХ, Засгийн газар, хууль хяналтынханыг мөнгөөр барьчихаад, хөдөлгөж байх бий гэдэг асуудал үүсээд байна.

Шүүх будилуулаад байгаа асуудал нь ХХБ-ны захиалгаар томилогдсон шүүгч нар эзнийхээ төлөө ажиллаж байгаа ажил.

Сүүлд баривчлагдсан гурван хүнийг сулласан шүүгчийн эцэг 2014 оноос хойш Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа.

Та нар үйлдвэрийг буцаагаад өг, улсаас гарсан мөнгийг авахаа больё гэдэг харин ч зөөлөн санал тавьсан.
Би ганцхан юманд сэтгэл хангалуун байгаа. Ард түмэн сэрж байгаад.

С.Зоригийн амь нас хохирсон хэрэгтэй холбогдуулан эрүүдэн шүүлт явагдсан. Хоёр тагнуулын ажилтан цагдан хоригдсон. Шийдвэр гүйцэтгэл тагнуулаас тавигдаад энэ бүхнийг зохион байгуулсан нэг хүн хоригдсон. Тагнуулын хүн яахаараа шийдвэр гүйцэтгэлд ажиллаж байдаг юм.

Би тэр хоёр ялтантай очиж уулзсан. Шоронд 20-25 жилийн ялтай. Тэр эмэгтэйтэй ч уулзсан. Өчигдөр эмнэлэгт хэвтүүлсэн. Миний чадах юм энэ. Цаашид эмнэлэгт хэвтүүлж байгаад гаргана гэж бодож байгаа.

Би ХЗДХ-ийн сайдын хувиар тэр гурван хүний ар гэрээс уучлал гуйж байна. Би уучлал гуйж байгаагүй хүн шүү. Ахиж монголын хуульчид эрүүдэн шүүх явдлыг системийн өөрчлөлт хийж өөрчлөх шаардлагатай юм байна. Би ийм аймшигт юм үзээгүй. Аймшигтай юм болоод байгаад мэдсэн учраас хэд хэдэн хэрэг үүсгэсэн.

Захиалагчийг олох нь битгий хэд бүр замхаруулсан байна билээ.

Цаашлаад хариуцлагагүй шалгасан, шүүсэн хүмүүсийн асуудал яригдана. Энэ хол явах асуудал шүү.

Урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаад нас барсан эмэгтэйн ар гэрийнхэнтэй хуулийнхан уулзсан. Би уулз гэсэн юм. Одоо ойлголцсон байх.

С.Зоригийг амь нас хохирсон хэрэг дээр сүүлийн үед тагнуулын байгууллага их нааштай ажиллаж байгаа. АТГ ч учир зүйг нь олох гэж дэмжиж байгаа.

Би мөрдөн байцаах ажил эрхэлж, прокурорт ажиллаж, цаазын ялтай хүний сүүлийн мөчид нь ч уулзаж зөндөө л юм үзсэн. Гэтэл үүн шиг аюултай юм үзээгүй, сонсоогүй.

100 тэрбум төгрөг Монголбанкнаас гаргаад гурав хоногийн дараа хувийн дансанд орсон хэргийг 2018 оноос хойш шалгуулах гээд чадахгүй байна. Прокурорын байгууллага ийм түвшинд хүрчихээд байна” гэв.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549