Бермудын мангасууд: Эрэг дээр хаягдсан амьтдын нууцыг тайлжээ

access_time 2018-09-26
remove_red_eye 805

 

Далайн шуурганы үеэр ил болсон хачирхалтай гэмээр далай тэнгисийн амьтдын сэг зэмийг эрэг дээр гарган хаясан байдаг. Задрал явагдсан эсвэл араг яс, эд эс үгүйгээс шалтгаалан зарим тохиолдолд мэргэжилтнүүд хүртэл тэдгээр амьтдыг таньж чаддаггүй бөгөөд хүмүүс өөрсдийн төсөөлөлдөө нууцлаг амьтдыг бий болгодог аж. “Мангас”, “Үсээр бүрхэгдсэн”, “Амьд харагдаж байна” гэх мэтээр тэднийг анх харсан хүмүүс шууд л уулга алддаг.

Далайн хамгийн нууцлаг “мангас”-уудыг танилцуулж байна.

Зуун настай глобстер

2003 оны зургадугаар сард Чилийн эрэг дээр нэгэн аварга том, хэлбэр дүрсгүй амьд биет олдсон аж. Энэхүү аймшигт “царцаамаг”-ын урт нь 12 метр, жин нь 13 тонн татжээ. Хэвлэлүүд тухайн үед “Чилийн глобстер эрдэмтдийг мад тавив” хэмээн бичиж байжээ. Тэнгис далайн эрэг дээр гаргаж хаясан үл танигдах амьд биетийг глобстер хэмээдэг. Генийн аргачлал хөгжөөгүй байхад амьтдын төрлийг тогтооход ярвигтай байсан нь мангас, цасны хүн, харийнхан хэмээн элдэв төрлийн нэр хоч зүүхэд хүргэдэг байв. Харин чилийн энэхүү глобстерыг тус улсын Далайн сүүн тэжээлтэн амьтдыг судлах төвийн ажилтнууд халимын сэг хэмээн тодорхойлсон байна. Сүүлд нь, АНУ, Шинэ Зеландын эрдэмтэд ДНК-ийн судалгаа хийсний үр дүнд алуурчин халимны сэг болохыг нь баталжээ.

Тэмтрүүлтэй гуалин

2016 оны арваннэгдүгээр сард Шинэ Зеландад болсон 7.8 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас далайн ёроолын амьтад эрэг дээр олноор шидэгдсэн билээ. Тэдний дотор хоёр метр том тэмтрүүл бүхий нэгэн амьд биет байсныг нутгийн оршин суугчид газар хөдлөлт болсноос хойш нэг сарын дараа олжээ. Маш муухай үнэртэй энэ биетийг хүмүүс олоход хөдөлж байсан. Тус газарт ирсэн эрдэмтдийн баг түүнийг гуалин модонд наалдсан Lepas anatifera төрлийн хэдэн мянган хавч гэж тогтоосон юм. Энэ төрлийн хавчнууд далай, тэнгист живсэн усан онгоц, хог хаягдалд наалдан тогтож, далайгаар аялдаг аж. Тэдгээр хавчны шөрмөс нь бараг нэг метр сунадаг юм байна.

Камчаткын “Үстэй мангас”

Энэ оны наймдугаар сард хүчтэй шуурганы улмаас Камчаткын эрэг дээр 3-4 метр том үсээр бүрхсэн нэгэн хачирхалтай амьтны сэг шидэгдсэн байжээ. Үүнийг олсон нутгийн оршин суугч зургийг нь авч, олон нийтийн сүлжээнд байршуулснаар олны анхаарлыг татсан юм. Харин эрдэмтэд ялзралын улмаас өөхөн бүрхүүл нь алга болж, тэнгисийн амьд организмд идэгдсэн халим эсвэл аварга загасны сэг гэж үзсэн.

Хөдөлж буй ягаан цэлцэгнүүр

Энэ амьд биетийг есдүгээр сарын 17-нд Шинэ Зеландын эрэг хавиас олсон  билээ.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549