“30 гарсан тэнэгүүд”ийн учир

access_time 2019-03-20
note Урлаг
remove_red_eye 328

 

Сэтгэл зүрхэндээ үргэлж 18 настайгаа байдаг 30 гарсан гэнэн цайлган залуусыг нэгтгэж чадсан “30 гарсан тэнэгүүд” групп сүүлийн хэд хоногт сошиал ертөнцөд шуугиан тариад байна. Ямар ч улс төр, ЖДҮ, 60тэрбумын хэрэг ярьж маргалдахгүй бие биедээ инээд бэлэглэсэн энэ группт ихэвчлэн урлаг, соёлын одууд байж харагдах юм.


Хөгжилтэй зургийн уралдаан, хөнгөхөн сэдэвтэй шүлгийн уралдаан хүртэл зарлаж ялагч нартаа группийн админ нь гарын бэлэг хүртэл гардуулаад амжжээ . Хором бүрт шинэ пост оруулж хоорондоо инээлдэж суудаг энэ группт өнөөдөр нэгэн нууц задарлаа. Нээгдсэн даруйдаа хэдэн мянган гишүүнийг нэгтгэж чадсан тус группт “30 гарсан тэнэгүүд” киноны постер оржээ. Зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан ситком цуврал нь 30 гарсан ч томоожихгүй залуусын амьдралыг хөгжилтэй байдлаар харуулсан кино байх магадлалтай.


Тус цувралын гол дүрд жүжигчин Мөөжиг, Ганбаа, Батхүү нар тоглосон байна. 30 насанд эрчүүд амьдралд хэрхэн ханддаг, алддаг, онодог талаар “30 гарсан тэнэгүүд” киноноос хүлээн авч үзээрэй.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549