Алдарт “Миний эхнэр ба хадам ээж” зургийн нууцыг тайлав

access_time 2018-09-26
remove_red_eye 767

 

“Миний эхнэр ба хадам ээж” зураг нь дэлхий дээрх хамгийн алдартай оптик дүрслэлүүдийн нэг билээ. Өмнөд Австралийн Их сургууль болон Флиндерсийн их сургуулийн эрдэмтдийн баг “Энэхүү зураг дахь дүрсийг хэрхэн харах нь хүний наснаас шалтгаалдаг” гэсэн дүгнэлт хийсэн талаар “Business Insider” мэдээлжээ.

Нэг хүний нүүрээр хоёр хүн буюу залуу эмэгтэй (цаашаа харсан, үзэгч түүний хамар, нүүрний тал, чих, зүүлт зүүсэн хүзүүг харна) болон настай эмэгтэй (хажуу тийшээ харсан, хоёр нүд, монхор хамар, ам болон эрүү харагдана) уг зурагт байгаа юм.

Судалгаанд дэлхийн 22 орны 18-68 хүртэл насны (дундаж нас нь 33) 666 хүн (олонхи нь америкчууд-393) оролцжээ. Эхлээд тэдэнд зургийг сайтар харахыг хэлээд, юу харж байна, амьтан уу, эсвэл хүн байна уу гэж асуусан байна. Хэрвээ хүн харж байгаа бол, ямар хүйсийн хүн байна гэдгийг тодруулж, зөв хариулсан тохиолдолд (эмэгтэй хүн) зурагт байгаа хүний насыг хэлж байжээ. Судалгааны дүн 30-аас доош насны хүмүүс залуу эмэгтэйг олж харсныг харуулсан бол 30-аас дээш насны хүмүүс настай эмэгтэй байна гэжээ.

“Миний эхнэр ба хадам ээж” зураг 1888 онд Германы ил захидал дээр анх гарсан аж. Шог зураач Уильям Эли Хилл 1915 онд өөрийн хувилбар танилцуулжээ. 1930 онд сэтгэл судлаач Эдвинг Боринг “Хоёрдмол санаатай шинэ зураг” гэсэн өгүүлэлдээ энэ зургийг ашиглаж, үүний дараа өгүүллийг оптикийн нууцлаг үзэгдлийн жишээ болгон сурах бичгүүдэд нийтлэх болсон байна.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549