Хятад-Монголын хилээс 28 ширхэг тэсрээгүй бөмбөг олджээ

access_time 2019-03-20
remove_red_eye 100

1939 оны Халхын голын дайнаас үлдсэн 28 ширхэг тэсрээгүй бөмбөгийг Хятад-Монголын хилийн орчмоос илрүүлснээ орон нутгийн цагдаагийн газар өчигдөр мэдээлжээ.

Өвөр Монголын цагдаагийн байгууллагын мэдээнд өгүүлснээр 57 см урт, 14 см диаметр бүхий хэмжээтэй эдгээр бөмбөгнүүдийг удахгүй аюулгүй болгохоор төлөвлөж байгаа гэнэ.

Эдгээр нь 1939 оны Халх голын дайнд ашиглагдаж байсан Японы армийн зэвсэг бөгөөд энгийн хүмүүс болон ан амьтны хөлд өртөж тэсрэх боломжтой гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.

Япончууд Номун ханы мөргөлдөөн гэж нэрлэдэг Халх голын дайнд хуучин ЗХУ, БНМАУ-ын хамтарсан хүч Японы армийг бут цохиж байсан юм. 135 хоног үргэлжилсэн дайнд 200,000 гаруй цэрэг оролцож, 60,000 гаруй хүний амь үрэгдсэн гэдэг.

Энэ ялагдлынхаа дараа Япон улс Зөвлөлт Холбоот Улс руу довтлох төлөвлөгөөгөө цуцалж байв. 2018 онд Өвөр Монголы хил орчмын цагдаа нар энэ бүс нутгаас 324 тэсрээгүй бөмбөг илрүүлэн устгаж байжээ.

Эх сурвалж: Xinhua

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549