Европ, Хятад, Орос гурав АНУ-ын хоригийг алгасаж, Ирантай худалдаа хийх механизм бий болголоо

2018-09-26 543 0

 

Ираны цөмийн гэрээнээс Дональд Трамп гарсны дараа түүний холбоотнууд АНУ-ын санхүүгийн системээс зугтаж эхэллээ.

Нью Йорк хотод өрнөж байгаа НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы үеэр Европын Холбоо нь Хятад, Оросын засгийн газруудтай хамтран Ирантай худалдаа хийхэд туслах санхүүгийн байгууллага байгуулахаар тохиролцжээ.

Ингэснээр Иран улс 2015 оны цөмийн гэрээндээ үнэнч үлдэж, цөмийн зэвсэг бүтээх хөтөлбөрөөсөө татгалзана гэж талууд үзэж байна.

Ирэн арваннэгдүгээр сарын 4-нөөс Ираны эсрэг АНУ-ын эдийн засгийн хориг дахин үйлчилж эхлэх бөгөөд хоригийн дагуу гадаадын компаниудыг Ирантай бизнес хийхийх хориглож байгаа юм.

Өөрөөр хэлбэл Ирантай бизнес хийсэн аль ч улсын компанийг АНУ шийтгэх нөхцөлтэй. Тэгвэл Европ, Хятад, Оросын үүсгэж байгаа байгууллага Ирантай худалдаа хийх компаниудын гүйлгээг Вашингтоны хоригоос гадуур хэрэгжүүлэх зорилготой.

Гэхдээ энэ механизм АНУ-аас гадна үйл ажиллагаа явуулдаг компаниудад үйлчлэх юм. Европын томоохон компаниуд АНУ-ын зах зээлийг алдахгүйн тулд Ирантай хийдэг худалдаагаа түрүүчээсээ зогсоогоод байна. Тиймээс шинэ механизмыг ашиглах компани байх эсэхэд зарим шинжээчид эргэлзэж байгаа ажээ.

Ямартай ч АНУ-ын үнэнч холбоотон Европын Холбоо долларын системээс татгалзаж, Хятад, Оростой ойртох нэг алхам ийнхүү хэрэгжиж байна.

Эх сурвалж: Quartz

Холбоотой мэдээ