ДӨРВӨН НАСТАЙ ХҮҮХДЭЭ ОРОНДОО ШЭЭЛЭЭ ГЭЖ СЭХЭЭНД ОРТОЛ НЬ ЗОДЖЭЭ

2019-03-19 684 0

 

ГССҮТ-д хойт эцэгтээ гурав хоног зодуулсан дөрвөн настай хүү хэвтэн эмчлүүлж байна. Тодруулбал, гуравдугаар сарын 13-ны өдөр ГССҮТ-д дөрвөн настай хүүгийн тохой хугарч, хоёр хөл нь олон газар хөхрөлт няцралттай, зөөлөн эд болон дотор эрхтэн нь маш их гэмтэлтэй, дотуур цус алдалттай, элэг, дэлүү нь няцарсан оноштой хэвтэн эмчлүүлж байна.

Хүүг шоконд байгаа гэдгийг албаны эх сурвалж өглөө.

Хүүгийн ээжийн хэлснээр Дархан гурав хоногийн хугацаагаар явах үедээ хоёр том хүүхдээ хойт эцэгт нь үлдээсэн байна. Гэтэл орондоо шээлээ гэж дөрвөн настай хүүг модон хусуур цууртал зоджээ.

Хүүг зодсон хойт эцгийг гурав хоног цагдан хорьсны дараа батлан даалтад гаргасан байна.

Холбоотой мэдээ