Ж.БОЛОРЧИМЭГ: ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ СУУРЬ ХУРААМЖГҮЙ БОРЛУУЛЖ БАЙНА

2019-03-19 646 0

 

Онлайн шоп буюу интернет дэлгүүрүүд худалдааны ертөнцөд хүч түрж байна. Зах зээлийн энэ их өрсөлдөөн дунд өөрийн гэсэн бизнесийн зарчмаар онлайн зах зээлд хүч түрж буй shop.amjilt.com дэлгүүрийн гүйцэтгэх захирал Ж.Болорчимэгтэй ярилцлаа. Тус компани нь үндэсний үйлдвэрлэгч байгууллагуудаа урамшуулан дэмжин ажиллаж байгаа аж.

-shop.amjilt.com дэлгүүр өнөөдрийн байдлаар нийт хичнээн харилцагчтай болж байна вэ?

-Бид үүд хаалгаа нээгээд удаагүй ч гэсэн одоогийн байдлаар Үндэсний үйлдвэрлэгч болон импортоор бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг 30 гаруй компаниуд бидэнтэй хамтран ажиллаж байна. Тухайлбал, олон улсад өргөжсөн бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлдэг мөн манай улсад ч хэд хэдэн салбар дэлгүүртэй өөрийн гэсэн орон зайг бий болгосон компаниуд сүүлийн үед онлайн зах зээлийг эрэлхийлж бидэнтэй хамтран ажиллаж буйд талархалтай байна.

-Яагаад заавал онлайн худалдааг сонгож бизнесээ эхлэх болов?

-Цахим ертөнцийн хөгжил гэрлийн хурдаар хөгжиж буй энэ цагт сошиал ертөнцийг мэдэрч ажиллах нь чухал. Онлайн худалдааны зах зээл рүү орохоосоо өмнө сайн бодсон л доо. Өнөөдөр Монголын нийгэм барууны томоохон хотууд шиг ажил, ажил бас дахин ажил гэсэн завгүй нийгэм рүү шилжиж байна. Энэ их ачаалалтай амьдралд гоо сайхны, гэр ахуйн, хүүхдийн хувцас, тоглоом гэх мэт зүйлсийг худалдан авах гээд дэлгүүр хэсэх цаг зав бараг гарахаа больсон байна. Харин онлайн орчинд 24 цаг ажиллаж байгаа эцэг, эхчүүд өөрсдийн хэрэгцээндээ болон үр хүүхдүүдэдээ авах зүйлсээ онлайнаар сонгож , захиалж гэртээ хүргүүлэхыг илүүд үзэж байна. Энэ нь ч цаг завыг хэмнэж, амралтаа гэр бүлтэйгээ болон өөртөө зориулах боломжийг олгох юм.

-Эхлүүлж буй бизнесийнхээ ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?

-Бид маш том зорилготойгоор энэ зах зээл рүү орсон. Өөрөөр хэлбэл үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин ажиллаж, үндэснийхээ бараа бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл дээр гаргах хүртэлээ ажиллана гэж бодож байгаа. Монголд дэлхийн бренд болсон дахиад ч болох боломжтой маш олон бүтээгдэхүүн бий. Үйлдвэрлэгч байгууллагуудаа онлайн дэлгүүртээ бүгдийг нь нэгтгэх зорилготой байна даа.

-Танайх үндэсний үйлдвэрлэгч байгууллагаа хэрхэн дэмжих вэ?

-Манай компани үндэсний үйлдвэрлэгч байгууллагын бараа бүтээгдэхүүнийг ямар ч төлбөр мөнгө, суурь хураамжгүйгээр сурталчилан борлуулж өгч байна. Дөрөвдүгээр сарыг дуустал импортын бүтээгдэхүүн оруулж ирдэг компаниудад бас энэ боломжийг олгож байна. Онлайн дэлгүүр нь өөрөө бараа бүтээгдэхүүнээ сурталчилах зардал болон бүтээгдэхүүний зураг авалт маркетингийн үйлчилгээгээ бүрэн хариуцдаг. Дотооддоо үйлдвэрлэл явуулдаг ямар ч байгууллага манайд хандахад бид бүх талаар дэмжиж хамтарч ажиллахад бэлэн байдаг.

-Цахим худалдаа хэрэглэгчдийн цаг зав хэмнэх давуу талтай. Гэхдээ нэг сул тал нь үнийн зөрүү их байх юм?

-Тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, импортолж байгаа байгууллагын менежментээс шалтгаална. Бидний хувьд харилцагч байгууллагууддаа гадуур зарж буй буюу зах зээлд өрсөлдөх үнээс өндөр байж болохгүй гэдгийг гэрээнийхээ заалтад оруулж өгдөг. Тэгэхээр үнэ нэг бол ижил, нэг бол хямд гэсэн бодлогыг баримталж байгаа. Байгууллагууд ч зөвхөн худалдах биш сурталчилгаа болж байна гэдэг талаасаа цахим орчин илүү нээлттэй байдаг учраас аль болох хямд байлгая гэдэг.

-Хүргэлтийн хугацаа ямар байдаг вэ?

-Хот дотор 24 цаг. Хөдөө орон нутагт 2-3 хоногт хүргэлтийг хийдэг. Хотын зах, зуслан гээд тэр бүр төв рүү орох боломжгүй хүмүүст хүрч ажилладаг. Хүргэлт зайнаасаа хамаараад 1000-5000 төгрөгийн үнэтэй.–

-Бүтээгдэхүүнийчанар тал дээр яаж анхаарч байна вэ?

-Бид аль болох хэрэглэгчид уян хатан нөхцлийг санал болгохыг хичээдэг. Барааны чанарын хувьд харилцагч байгууллагадаа бүтээгдэхүүний онцлогоос хамаарч стандарт тогтоодог. Мөн эхнээс нь барааны талаар мэдээлэл сайн авдаг.

-Төлбөрийн системийн тухайд?

-Банкны картуудаар, дансаар буюу мобайл банкаар, төлбөрөө төлөх боломжтой мөн хүргэлт очих үед бэлнээр төлбөрөө төлөх боломжийг мөн бүрдүүлсэн.

Холбоотой мэдээ