С.Зоригийн хэргийн ажлын хэсэгт ажилласан хоёр хүнийг хорьсон гэв

access_time 2019-03-19
remove_red_eye 233

 

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг дахин шалгах ажлын хэсгийг байгуулсан. Түүний аминд хүрсэн хэргээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг 24-25 жилийн хорих ял оноож, ялаа хаалттай хорих ангид эдлүүлэхээр заасан байдаг. Харин дээрх хэргийг дахин шалгах ажлын хэсэг шинээр байгуулагдсанаар эл хэргийг дахин сөхөж эхэлсэн билээ.

Тэгвэл Н, Б гэх хоёр хүнийг Чингэлтэй дүүргийн шүүхээс 14 хоног хорих захирамж гаргасан байна. Тэдний нэг нь ажлын хэсэгт ажиллаж байхдаа ноцтой алдаа гаргасан гэв.

Тодруулбал, АТГ, ЦЕГ, ТЕГ-аас хамтарч шийдвэрлэгдсэн хэргийг дахин шалгах явцдаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг эрүүдэн шүүж, ял хүлээлгэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн аж.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549