Галын улмаас зарим бичиг баримт шатжээ

2019-03-18 1534 0

 

Нийслэлийн засаг даргын тамгын газар, Голомт банкны дунд яг одоо гал гарч байна. Тодруулбал, эдгээр хоёр байрны голд гал гарч, ойр орчимд нь маш их хэмжээний утаа суунагласан байна. Нийслэлийн онцгой байдлын газраас хоёр ч гал сөнөөх машин ирж галыг унтраахаар аврагчид ажиллаж байна.

18.00 Онцгой байдлын албан хаагчид дөнгөж сая галыг унтраалаа. Урьдчилсан байдлаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын А байрны нэг, хоёр давхараас эхэлж гал гарсан байна.

Энэ талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн ажилтан “Хоёр байрны дунд хэсэгт модон эдлэл, тавилга болон хөргөх том сэнс байдаг бөгөөд тухайн сэнснээс гал гарч, модон эдлэлд нөлөөлсөн болов уу” гэж үзэж байгаа юм байна. Мөн галын үеэр зарим нэг бичиг баримт, тоног төхөөрөмж шатсан байдалтай. Зөвхөн гал гарсан өрөөнд есөн хүн ажиллаж байсан бөгөөд галын үеэр бэртэж, гэмтсэн зүйл байхгүй гэдгийг албаныхан хэллээ.

Холбоотой мэдээ