Аавууд зорилтот бүлгийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл хандивлаж байна

access_time 2018-07-30
remove_red_eye 3720

Нийгмийг сайн сайхан зүйлд уриалахад аавуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор нэгдсэн фэйсбүүкийн “Аавуудын групп”-ийхан сайн үйлсийн аян эхлүүлжээ. Тус группийн нэгэн аав санаачилж, зорилтот бүлгийн 100 хүүхдэд иж бүрэн хичээлийн хэрэгсэл бэлэглэх хандивын аян өрнүүлж эхэлсэн байна.

Аян эхлээд удаагүй байгаа ч, сайхан сэтгэлт аавууд дэмжиж, хандив өгснөөр хэдхэн хоногийн дотор сая гаруй төгрөг цуглараад буй гэнэ. Өмнө нь тус группийн залуус нэгдэн Туул голын эрэг орчмын хогийн цэвэрлэж байснаас гадна 11 настай хүү харамсалтайгаар амиа алдсан 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайг засварлахаар хандивын аян өрнүүлж байсан юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549