Шинэ Зеландын лалын сүмүүдэд гал нээсэн хэрэг гарчээ

access_time 2019-03-17
remove_red_eye 158

Шинэ Зеланд улсын Крайстчерч хотын Аль-Нур болон Линвуд сүмд үл таних этгээдүүд гал нээсний улмаас 27 хүн амиа алджээ. Энэ тоо цаашид нэмэгдэж магадгүй байна. Цагдаа нар гал нээсэн этгээдүүдийн нэгийг баривчилсан тухай “Otago Daily Times” сонины цахим хуудаст мэдээлжээ.

“Television New Zealand” телевизээр мэдээлснээр, З0 хүнийг Крайстчерч хотын эмнэлэгт хүргэсэн байна. Гал нээх үеэр есөн хүн амиа алдсан гэж “New Zealand Herald” сонин урьд нь мэдээлжээ.

Зэвсэглэсэн этгээдүүд зэрэгцэн оршдог хоёр сүмд өдрийн мөргөлийн дараа орон нутгийн цагаар 13 цаг 45 минутад дайран орж хаалгыг нь түгжсэн байна. Үүний дараахан буун дуу сонсогджээ. Нүдээр харсан хүмүүсийн мэдээлснээр, тухайн үед сүмүүдэд 200 болон 300 орчим хүн байсан байна.

Цагдаа нар одоогоор хүний амь эрсэдсэн талаарх мэдээллийг нотлоогүй байгаа боловч онц шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг хотын иргэдэд уриалсан байна. Түүнчлэн хотын бүх сургуулийг хаажээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549