Адольф Гитлерийн загалмайлсан охиныг нэр хаяггүй булшинд оршуулжээ

access_time 2019-03-17
remove_red_eye 225

Адольф Гитлерийн загалмайлсан охин Эдда Гёринг 80 насандаа өөд болсон бөгөөд түүнийг нэгэн нэр усгүй булшинд оршуулсан болохыг “Independent” мэдээлжээ.

Эдда Гёринг нь нацист дэглэмийн үед Гитлерийн орлогчийн үүрэг гүйцэтгэж, нууц цагдаагийн “Гестапо” хүчнийг байгуулж байсан Херманн Гёрингийн охин байсан юм.

Тэрээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард өөд болсон ч олон нийтэд түүний үхлийг зарлаагүй байсан аж. Мюнхен хотын Вальдфридхоф оршуулгын газар түүнийг оршуулсан бөгөөд шарил яг хаана байрласныг нь нууцалжээ.

Эдда Гёринг дэлхийн II дайн эхлэхээс жилийн өмнө буюу 1938 онд төржээ. 1945 онд нацистууд дайнд ялагдсаны дараа эцэг нь цаазлуулах ялаар шийтгүүлсэн юм. Гэхдээ дүүжлүүлэх ёстой байсан өдрөө Херманн Гёринг өөрийн амиа егүүтгэсэн аж.

Хатагтай Гёринг нь амьд ахуй үедээ эцэг эхийнхээ талаар ярьдаггүй байсан бөгөөд зөвхөн 1989 онд “балчир насаа аав ээжийнхээ халамжинд жаргалтай өнгөрүүлсэн” болохоо товчхон дурсаж байжээ. Хүнтэй огт гэрлэж байгаагүй тэрээр эмнэлгийн лабораторид насаараа ажилласан байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549