Сургуулийн барилга гэнэт нурснаас 10 сурагч амиа алдлаа

access_time 2019-03-14
remove_red_eye 222

Нигерийн нийслэл Лагос хотноо байрлах дунд сургуулийн барилга гэнэт нурсны улмаас 10 хүүхэд амиа алджээ. Ройтерс агентлагийн мэдээлснээр одоогоор 10 хүүхдийн цогцос олдоод байгаа бол олон хүн сураггүй алга болж, тухайн үед хичээлтэй байсан багш, сурагчдийн дийлэнх нь хүнд, хөнгөн бэртсэн байна.

Лагос хотын тус дунд сургуулийн барилга 4 давхар бөгөөд нэг давхарт нь л гэхэд 100 гаруй хүүхэд байсан гэж гэрчүүд хэлжээ. Аврах багийнхан шуурхай ажилласны дүнд 40 хүүхдийг нурангиас эсэн мэнд гаргаж эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ. Сургуулийн барилга гэнэт нурсан шалтгааныг насжилт өндөртэй, олон жилийн өмнө барьсан гэдэгтэй нь холбон тайлбарлаж буй аж.

Лагос хотын барилгууд гэнэт нурсан анхны тохиолдол энэ биш гэнэ. 2014 оны есдүгээр сард зургаан давхар барилга нурж, 116 хүн амиа алдсан бол 2016 онд нэгэн сүм нурж 100 хүн амиа алдсан харамсалтай зүйл тохиолдож байжээ.

Сургуулийн барилга нурснаас хойш сураггүй алга болсон сурагч, багш, ажилчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549