ШАРК Д.Энхтүвшингийн 36 эшлэлийг уншиж үзэхийг зөвлөе

access_time 2019-03-14
remove_red_eye 1377

Карьер амжилтын хажуугаар гэр бүл, эрүүл мэнд бол хамгийн үнэт зүйл гэдгийг онцолж байгаа нь хамгаас их таалагдлаа. Ер нь амжилт дангаараа ирдэггүй, хажууд нь заавал үнэт зүйлүүд дагалдаж байж амжилт өөрөө үнэтэй болдог байх.
1. Өглөө бол өөртөө зарцуулах төгс цаг.
2. Амьдрал бол жонглёр юм. Хамгийн эцэст гартаа атгаж үлдэх ёстой бөмбөг нь эрүүл мэнд, гэр бүл.
3. Манай байгууллагын баялаг бол хүний нөөц.
4. Бизнесийн хүрээ томрох тусам бизнесмэнүүд өөрийгөө бодохоо больж, бусдыг, нийгмээ бодож эхэлдэг.
5. Бид бүхэн нийтээрээ хөгжиж байж улс хөгжинө.
6. Ихэнх хүн бизнесийг мөнгө гэж боддог ч миний хувьд бизнес бол харилцаа.
7. Хамгийн чухал хөрөнгө оруулалт бол өөрийгөө хөгжүүлэхэд гаргаж байгаа цаг.
8. Ихийг сурч, хөгжих компанийг сонгоорой. Өсөх боломжтой компанид 3-4 жил тууштай ажиллаад үзэх хэрэгтэй.
9. Стартап бол хүмүүсийн боддог шиг амархан зүйл биш.
10. Хамт олон бие биенийгээ сорьж, нөхөж, хурцалж чаддаг байвал илүү хэрэгтэй.
11. Компани томрох тусам ажилчдын харилцаа багасдаг.
12.Зарим хүн яг матрёшка шиг. Харахад хамгийн гадна талын том матрёшка шиг боловч үнэндээ хамгийн жижиг матрёшка нь байдаг.
13. Найзтайгаа байхдаа өөрийнхөөрөө байж чаддаг бол чи азтай хүн. Харин найзыгаа өөрийнхөөрөө байлгах гэвэл алдана.
14. Амьдралаас пауз авахад сайн найз хэрэгтэй. Хүн найз нөхдөдөө цаг хугацаа заавал зарцуулах хэрэгтэй.
15. Би өглөө болгон сошиал хаягаараа хэний төрсөн өдөр болж байгааг харж, мэнд хүргэхийг боддог.
16. Би хадгаламжаас илүү хөрөнгө оруулалтыг илүүд үздэг.
17. Бизнесийн амин сүнс нь чамд мөнгө төлөхийг хүсэж байгаа тэр хүмүүс, тэр асуудал.
18. Бие биенийхээ үнэт зүйлийг хүлээн зөвшөөрч байж гэр бүл бүрэлддэг.


19. “Миний буруу” гэж хэлж сурах хэрэгтэй.
20. Хүүхдэдээ зарцуулсан цаг бол энэ дэлхий дээрх хамгийн өгөөж өндөртэй хөрөнгө оруулалт.
21. Мөрөөдөхөд юмыг ургуулан бодож, төсөөлөх чадвар чухал. Энэ чадварыг хүүхдүүддээ үлгэр уншиж өгснөөр бий болгож чадна.
22. Бусдаас юу хүсэж байгаагаа өөрийн биеэр үзүүл.
23. Хүнд хэцүү үеийг гарз багатай туулахад хобби тусалдаг.
24. Хөгжим бол сэтгэлийн хэл.
25. Хүсэж байгаа зүйлийнхээ төлөө тэмцэх хэрэгтэй. Зүгээр мөрөөдөөд сууж байхад ирдэг амжилт гэж байхгүй.
26. Өөрийнхөө зөв гэсэн бодлуудаа байнга сорьж байх хэрэгтэй. Юмс байнга өөрчлөгддөг.
27.“Comfort zone”-оосоо гарч бай. Ингэснээр илүү амжилт гаргах боломжтой.
28.Саад, бэрхшээлийг амжилтанд хүргэх зам, дохио гэж бодох хэрэгтэй.
29. Зовлон үзэх тусам сайн, муугийн хязгаар тэлдэг. Энэ хязгаар өргөн байх тусам аливаад илүү хүлээцтэй болж, уур уцаар холддог.
30.Сахилга бат бүх зүйлийн үндэс.
31. Ямар нэгэн асуудлыг шийдэж чадахгүй гацаад байвал хэсэг хугацаанд зөнд нь орхи. Шийдэл нь аяндаа гараад ирнэ.
32.Ахиж, дэвшихэд чамайг хөндлөнгөөс хараад бүтээлчээр зөвлөж чадах ментор чухал. Тэдний зөвлөгөөг чин сэтгэлээсээ хүлээж авах хэрэгтэй.
33.Бид нар өөрсдийгөө “хогийн сав” шиг боддог. “Гэдэс” номыг уншихад зүгээр шүү.
34.Байнга тордож, анхаарах ёстой зүйл бол эрүүл мэнд.
35.Том мөрөөдөлтэй бай. Гэхдээ үүнийхээ төлөө тэмцэх хэрэгтэй, хийх хэрэгтэй. Зарим хүн хэтэрхий их мотиваци өгөх юм уншиж, сонсох гээд байдаг. Юу хийхээ мэдэж байгаа бол удаан бодоод хэрэггүй, Just do it. Хийх явцад шийдүүд нь гараад ирдэг.
36. Хүн муу байж болно. Заавал сайн, мундаг байх албагүй. Харин засарч, сайжирдаг л байх хэрэгтэй.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549