ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН БАРИМТЫГ ҮНДЭСЛЭН 60 ТЭРБУМЫН ХЭРГИЙГ СЭРГЭЭЖЭЭ

access_time 2018-09-25
remove_red_eye 619

 

АТГ-аас сар бүр хэрэгжүүлсэн ажил болон мөрдөн шалгаж байгаа гэмт хэргүүдийн талаар мэдээлэл хийдэг билээ. Энэ үеэр тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог олны анхаарал татсан хэргүүдийн талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

“Ч.ГАНЗОРИГИЙГ 49 ХУВИЙН АСУУДАЛ ДЭЭР БИШ “ЖАСТ” ГРУППЫН АСУУДАЛ ШАЛГАЖ БАЙГАА”
Монгол Улсын “Жаст” групп Стандарт банкнаас их хэмжээний зээл авч ашигласан. Энэ хэрэгт тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд холбогдон шалгагдаж байна. Яллагдагчаар татагдсан Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг өнөөдөр прокуророос цагдан хорих саналыг шүүхэд тавиад байна. Гэхдээ Ч.Ганзоригийг 49 хувийн асуудал дээр биш “Жаст” группын асуудал дээр таслан сэргийлэх арга хэмжээ аваад шалгаж байгаа

Энэ хэрэг дээр нэлээн тодорхой хугацаанд шалгасан. Стандарт банкнаас авсан мөнгө хамаарал бүхий компаниудын үйл ажиллагаанд зарцуулагдсан нь тодорхой болсон. Ийм учраас түүний хамаарал бүхий иргэн, аж ахуйн нэгжүүдийн бүх хөрөнгийг нэг бүрчлэн гаргаж ирж, Монгол Улсын хэмжээнд байгаа хөрөнгийг бүртгэж, битүүмжилж, үнэлүүлэх ажиллагаа хараахан дуусаагүй байна. Гэхдээ маш цөөхөн аймгийн үнэлгээний асуудал тодорхой болбол мөрдөн шалгах ажиллагаа дуусна.

Энэ хэрэг дээр Ш.Батхүү, н.Мөнхжаргал н.Амарбат, н.Галбадрах Ч.Ганзориг нарын таван хүн шалгагдаж байгаа.

ЦАГДААД ШАЛГАГДАЖ БАЙСАН ШИНЖЭЭЧИД АВЛИГЫН ХЭРЭГТ ДАВХАР ХОЛБОГДЖЭЭ
Цагдаагийн алба хаагчидтай холбоотой хэргийн тухайд цагдаагийн байгууллага дээр ШШҮХ-ийн шинжээчид худал дүгнэлт санаатай гаргасан хэргээр холбогдож шалгагдаж байсан. Энэ асуудал дээр авлига, хээл хахуулийн шинжтэй асуудал тогтоогдсон учир цагдаа АТГ-ын хамтасран ажлын хэсэг байгуулагдсан. Улмаар энэ хэрэг дээр ШШҮХ-ийн зарим шинжээчдийг авлигын хэргээр яллагдагчаар татан цагдан хорьж байгаа.

Авлигын хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээдийн хамаарал бүхий орон сууцнаас 1.3 сая ам.доллар бэлнээр хураасан. Тэр мөнгөний гарал үүсэл, юунд зарцуулагдах гэж байсныг нарийвчлан шалгаж байгаа.

Мөн Авлигын хэрэг дээр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагч н.Алтан-Очир гэдэг хүнийг яллагдагчаар татан, цагдан хорьж байгаа нь үнэн. Энэ хүнтэй дээр дурдсан 1.3 сая ам.долларын асуудал холбоогүй. Түүнчлэн яг энэ хэрэг дээр цагдаагийн өөр хэн нэгэн албан хаагчийг холбогдуулан шалгаж байгаа зүйл байхгүй.

ХЗДХ-ИЙН САЙД Ц.НЯМДОРЖ ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН НЬ ТОГТООГДООГҮЙ
Монголын хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалтаас ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн 17 хөрөнгөтэй холбоотой асуудлыг шалгуулах хүсэлт гаргасан. Үүний дагуу зохих шалгалтыг явуулсан. Дурдагдсан хөрөнгө нэг бүрийг шалгасан. Энэ асуудал дээр үндэслэлгүй хөрөнгөжсөн албан тушаалаа урвуулан ашигласан байдал тогтоогдоогүй гэж үзэн хэргийг хаах саналтай прокурорын хяналтад шилжүүлсэн. Прокуророос зарим нэг зүйлийг тодруулахаар шалгаж байгаа.

ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮГНЭЛТ ИРЭЭГҮЙ БАЙНА
Ерөнхий сайдуудтай холбоотой буюу Оюутолгойн гэрээтэй холбоотой хэрэг шалгагдаж байгаа. Өчигдрөөс Ерөнхий сайдуудтай холбоотой хэргийг дүгнэлт гарсан гэсэн мэдээлэл цацагдаж эхэлсэн. Олон улсын гэрээтэй холбоотой хэргийг аль болох шуурхай шалгаж байгаа. Оюутолгойн хэрэг асуудалд нэлээн олон төрлийн шинжилгээ хийгдэнэ.

Өнөөдрийн байдлаар шинжилгээний дүгнэлт ирээгүй байна. Дүгнэлт гарна, бусад шалгалтын ажил явагдана. Түүний дараа гэм буруутай эсэх асуудлыг прокурорт шилжүүлж, улмаар шүүх, прокурорын байгууллагаас эцэслэн шийдвэрлэнэ.

ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН БАРИМТЫГ ҮНДЭСЛЭН 60 ТЭРБУМЫН ХЭРГИЙГ СЭРГЭЭЖЭЭ
60 тэрбумын хэргийг пропуророос хаах шийдвэр гаргасан. Ажлын хэсэгт орсон ТЕГ-ын үндэслэл бүхий баримтыг сэргээн шалгах шаардлагатай гэсэн үндэслэлийн дагуу дээд шатны прокурорын байгууллагаас хэргийг сэргээсэн. Тагнуулын байгууллагаас голлон ажиллаж, цагдаа, АТГ-аас өөрсдийн чиг үүргийн дагуу мөн шалгаж байгаа.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549