ЗТХЯ-ны мэргэжилтэн хуурамч бичиг баримт үйлдэн авлигал авдаг нь тогтоогджээ

access_time 2018-09-25
remove_red_eye 498

 

Автомашины азын дугаар гэх ижил тоотой дугааруудыг зөвхөн ЗТХЯ-ны албан тушаалтнуудын зөвшөөрөлтэйгөөр олгож буй нь авлигыг өөгшүүлж байна гэх иргэдийн гомдлын дагуу АТГ-аас ЗТХЯ-ны зарим албан тушаалтныг шалгасан байна. Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн яамны Тээврийн ухаалаг систем, өгөгдлийн сан хариуцсан мэргэжилтэн н.Батсүхийг шалгажээ. н.Батсүх нь өмнө нь эрх мэдлээ урвуулж, 2017 оны 7-12 дугаар сарын хооронд төв сервертээ нэвтэрч, Таван толгойн нүүрсийг зөөдөг хятад компаниудын машинд дугаар олгохоор хуурамч материал бүрдүүлсэн хэрэгт холбогдож байжээ.

Шалгалтаар авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд худал мэдээлэл оруулах, зарим мэдээллийг устгаж, өөрчилсөн, хуурамч мэдээлэл бүхий баримт бичиг үйлдсэн. Улмаар хятадын компанийнхнаар тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ хаясан хэмээн өргөдөл бичүүлдэг болох нь тогтоогдсон байна. Уг хэргийг прокуророос хянаад яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлэхээр болжээ.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549