Дундаж цалин 1. 2 сая төгрөгт хүрчээ

access_time 2019-03-12
remove_red_eye 196

 

Өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тайланг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 2018 оны дөрөвдүгээр улиралд 40.5 мянга гаруй байгууллагын 652.2 мянган ажилчид нийгмийн даатгал төлжээ.

НДШ төлөгчдийн цалин 806.6 мянгад хүрсэн байна. Дундаж цалин 1 сая 120 мянга 350 төгрөгт хүрсэн байна. Төрийн өмчит үйлдвэрийн газар болон хувьцаат компанийн ажилчид 1.3 сая, хязгаарлагдмал хувьцаат компанид ажиллагсад 1.2 сая төгрөг, төсөвт байгууллагынх 901 мянган төгрөг, хоршоонд ажиллагсдынх 400 мянган төгрөг байгаа аж. Харин уул, уурхайн салбарын ажиллагсад хамгийн их буюу 2.5 сая төгрөгийн цалинтай бол нийтийн хоолны салбарынхан 704 мянган төгрөгийн дундаж цалинтай байна гэсэн статистик дүн гарчээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549