Ойрын хоногуудад салхи шуургатай байна

2019-03-12 495 0

Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст салхи шуургатай байна гэж Цаг уурын байгууллагаас мэдээллээ.

2019 оны 03 дугаар сарын 13-наас 03 дугаар сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 13,15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, 14-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас, цас орно. Салхи ихэнх хугацаанд нутгийн зүүн хагаст секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 6-11 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн.

Говийн бүс нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.

Эх сурвалж: УЦУОШГ

Холбоотой мэдээ