П.Шүүдэрцэцэг “ЭКС“-дээ амжилт хүсэж, ивээн тэтгэжээ

2022-09-09 137 0

Маск продакшны жүжигчин Х.Цасчихэр, УДЭТ-ийн жүжигчин Э.Тодгэрэл нар “Риакшн” продакшныг байгуулаад нэлээдгүй хугацаа өнгөрсөн билээ.

Тэгвэл залуу уран бүтээлчид энэ удаа “Чамд би хайртай” мюзикл жүжиг тайзандаа гаргахаар тун завгүй байгаа сурагтай. Тэд энэ талаар өөрсдийн сошиал хуудсаар мэдээлж байсан.
Харин өнөөдөр өглөө Э.Тодгэрэл өөрийн албаны цахим хуудастаа “ Энэ өглөөний бас нэг гэнэтийн бэлэг байлаа. Баярлалаа үл мэдэх эмэгтэй” гэж пост оруулсан нь олны анхаарлыг татаж буй.
Учир нь тэдний тайзандаа гараагүй жүжгийн тасалбарыг 6 сая төгрөгөөр нэгэн нууц бүсгүй худалдан авч, ивээн тэтгэгч болжээ. Гэхдээ тэрээр яг хэн гэдгийг олонд зарлаагүй байна. Хамгийн хачирхалтай нь, олон нийтийн зүгээс түүний “экс” жүжигчин П.Шүүдэрцэцэг буюу Шүүдрээ биш үү гэсэн сэтгэгдлүүд их харагдаж байв.
Удахгүй нууцхан ивээн тэтгэгч нь Шүүдэрцэцэг үү эсвэл … гэдгийн учиг тайлагдах биз ээ.
“Чамд би хайртай” мюзикл жүжиг тайзанаа есдүгээр сарын 15-наас гарч эхлэх аж.

 

Холбоотой мэдээ