Хүүхдийн насны онцлогт тохирсон, гарын эв дүйг сайжруулах тоглоом тоглуулах нь тархины хөгжилд сайн нөлөөтэй.

access_time 2019-03-12
remove_red_eye 155

Хүүхдийн насны онцлогт тохирсон, гарын эв дүйг сайжруулах тоглоом тоглуулах нь тархины хөгжилд сайн нөлөөтэй.

Хүүхдийг гарын ур дүйтэй болгож, тархины хөгжлийг дэмжихийн тулд багаас нь гарт эв дүй суулгах, хуруу зүгшрүүлэх дасгалуудыг хийлгэх шаардлагатай.

★ Гар, хурууны хөдөлгөөн тархинд хэрхэн нөлөөлдөг вэ?

Хүүхдийн гар, хурууны идэвхтэй хөдөлгөөн нь хэл яриа, сэтгэн бодох чадвар, хөдөлгөөний эвсэл чадавх, ой санамж зэргийг удирддаг их тархинд шууд нөлөөлж идэвхжүүлэн, хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмждэг. Өөрөөр хэлбэл, олон төрлийн нарийн хөдөлгөөнд суралцах чадамжийг нь дээшлүүлж, мэдрэлийн үйл ажиллагааг хөгжүүлдэг. Тиймээс хүүхдийн гар, хурууг нь идэвхтэй хөдөлгөдөг тоглоомоор аль болох их тоглуулах нь чухал юм.

Мөн, бид төдийлөн сайн анзаардаггүй ч, өдөр тутмын маань амьдралд хүүхдийн гарыг зүгшрүүлэх, эв дүйтэй болгох үйлдлүүд олон байдаг. Иймд тэдгээрийг аль болох хүүхдийг өөрөөр нь хийлгэж хэвшүүлэх хэрэгтэй. Эхэн үедээ эвээ ололгүй, хийж чадахгүйдээ уурлаж бухимдан, уйлах явдал тохиолддог. Тэр үед нь багахан туслаад, арга эвийг нь заагаад дэмжээд өгөөрэй.

☆ Цахилгаан (хувцас, гутал) татаж, тайлах
☆ Түгжээ (цүнх, хайрцаг) нээх хаах
☆ Түлхүүр (хаалга, цонх) нээж хаах
☆ Товч (хувцас, цүнх) товчилж тайлах
☆ Хаалганы бариул, усны крант онгойлгож хаах
☆ Таг (хуванцар сав, усны сав) нээж хаах
☆ Хоол хувааж таваглах

Хүүхдээ тоглуулахдаа, гарыг нь зүгшрүүлэх тал дээр жаахан л анхаараад өгөхөд, тархи, мэдрэлийн үйл ажиллагаа, цаашлаад биеийн өсөлт хөгжилд нь маш тустай байдаг юм шүү.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549