ХҮҮХДЭЭ АЗ ЖАРГАЛ ДҮҮРЭН ӨСГӨХӨД ААВ ЭЭЖИЙН ТЭВЧИХ 9 ҮЙЛДЭЛ

access_time 2019-03-12
remove_red_eye 761

1. Хүүхэд санаатай, санаандгүй алдаа хийсэн ямар ч үед ЯАРАН гар далайж хашхиралгүй шалтгааныг нь сонсон яагаад буруу болохыг нь тайлбарлаж харилцан ойлголцож сурах.

2. Хүүхдэдээ амлалт өгчихөөд биелүүлж чадаагүй үедээ ЯАРАН шалтаг хэлж өөрийгөө өмгөөлөлгүй үнэн шалтгаанаа ойлгуулж уучлалт гуйх.

3. Үгүй гэж татгалзсан зүйлийг тань хэчнээн чарлаж нэхсэн ч ЯАРАН бууж өгөлгүй тууштай үгүй байх.

4. Хэчнээн уурлаж бухимдаж хоорондоо маргалдмаар байсан ч хүүхдийнхээ дэргэд ЯАРАН муудалцалгүй нэг хормын пауз авах.

5. Хүүхэд ямар нэг зүйлийг өөрөө хийж учрыг нь олох гээд удаан мунгинасан ч ЯАРАН урдуур нь оролгүй хүлээцтэй хандах.

6. Гадны уур бухимдлаа гэртээ авч орохгүйн тулд ЯАРАН хаалгаа таталгүй гүнзгий амьсгаа авч, таныг хүлээх үрсээ төсөөлөөд инээмсэглэн ороорой.

7. Тан руу хандан ярьж байх үед нь ЯАРАН таслалгүй дуустал нь сайн дэмжин сонсож өгөөрэй.

8. Хөршийн мундаг хүүтэй жишиж адилхан болгох гэж ЯАРАН шийдэлгүй, хүлээцтэйгээр өөрийгөө олоход нь туслаарай.

9. Хэдий хэцүү ч хүүхдийнхээ дэргэд, гэр бүлтэйгээ байхдаа утсаа бага оролдоорой. Энэхүү зөвлөгөөг минь ЯАРАН гүйлгэж уншилгүй тогтоож тунгааж уншаарай 🤗.

Г. Төмөрзаяа (БНСУ-ын Чонбук Их Сургуулийн Боловсролын Ухааны Магистр)

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549