Сайтар зажлах нь олон сайн үр дүнг дагуулж байдаг

access_time 2019-03-12
remove_red_eye 148

Хүний шүднүүд нь тус бүр өөрийн үүрэгтэй байдаг. Тухайлбал, амны хөндийн хэмжээндээ тааруулан таслах үүрэгтэй үүдэн шүд, махны шөрмөс, ааруул зэрэг хатуу зүйлсийг хазаж таслах үүрэгтэй соёо шүд, аманд орсон хүнсийг жижиглэн бутлаж, шүлстэй холих үүрэгтэй араа шүд юм. Хүн энэхүү 3 төрлийн үүрэгтэй шүднүүдээ ашиглан, идсэн хүнсээ аман дотроо 3 дамжлагаар боловсруулдагийн ачаар, ходоод шим тэжээлээ үр ашигтайгаар олж авч чаддаг. Хүүхдээ багаас нь сайн “зажлуулж” сургах нь, хүүхдийн хувьд насан туршийн баялаг байх болно.

★ “Зажлах” үйлдлийг дэмждэг 3 хэвшил

1. Хүүхдийг нас, хөгжилд нь нийцсэн хоол хүнсээр хооллох
Хүүхэд 1-2 насандаа “зажлах” үйлдэлд суралцдаг. Энэ насанд нь зөөлрүүлсэн ногоо зэрэг зажлахад хялбар зүйл идүүлж байх хэрэгтэй. Харин 3 настайгаасаа “сайн зажлах” -ийг сурдаг. Энэ үеэс хатуу буюу зажлуур ихтэй хүнс идүүлж, сайн зажлуулж байх хэрэгтэй.

2. Ширээндээ сууж хооллон, зажлах зуршлыг хөгжүүлэх
Гэр бүлээрээ ширээ тойрон сууж хооллох нь хүүхэд өөрөө бие даан идэх хүсэл эрмэлзлийг төрүүлж, сайн зажлаж идэх зуршлыг хөгжүүлдэг. Гэр бүл, дотны хүмүүстэйгээ хамт байхад хүүхдийн сэтгэл тайвширч, хоолоо сайн иддэг.

3. Гараараа барьж идэх нь чухал зүйл .
Хүүхэд урд шүдээрээ том зүйл зулгааж идэх нь, өөрийн аманд багтах нэг хазалтын хэмжээгээ мэдэхэд нь тусалдаг. Томчууд хүүхдийн аманд нь халбагадаж хийгээд байвал, хүүхэд өөрийн аманд багтах хэмжээгээ мэдэхгүй болдог. Амандаа нэг хазалтаар багтах хэмжээг хүүхдэд аль болох багаас нь мэдрүүлж, цээжлүүлэх хэрэгтэй. Үүний тулд идэх юмаа гараараа барьж, өөрөө амруугаа хийж идэх нь нэн чухал байна.
Хүүхэд багадаа амныхаа хэмжээг мэдэхгүй тул амаараа дүүрэн чихээд хахаж цацан иддэг. Том болсон ч гэсэн аманд багтах хэмжээгээ мэдэхгүй хүүхдүүд олон байдаг бөгөөд тэд том, том хазан амандаа чихэж иддэг. Харахад хоолондоо сайн, мундаг хүүхэд шиг байх хэдий ч энэ нь огтхон ч сайн зүйл биш. Амандаа их хэмжээгээр чихэж идэх нь, аман дахь хоолоо сайн зажлаж, бутлаж чадалгүй бүхлээр нь залгихад хүргэдэг тул ходоод гэдэсний үйл ажиллагаанд муу нөлөөтэй.
Мөн амаараа дүүрэн чихэж идэх нь шүдэнд тэнцвэргүй ачаалал өгч, шүд буруу ургахад нөлөөлдөг.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549