Нэгэн эмээ мөсөн дээр гоё зураг авахуулах гэж байгаад тэнгис рүү хөвөөд оджээ(БИЧЛЭГ)

2019-03-11 1447 0

Жүдит Стренг бол Техасын ууган иргэн. Тэрбээр сайхан аялал хийхээр Исландыг зорьсон бөгөөд зөвхөн инстаграм дээр гоё зургаа оруулахыг хүсдэг хүн болгоны мөрөөдлийг давуулан биелүүлхээр жижигхэн мөсөн дээр хэвтэн зургаа татуулжээ. Гэхдээ үйл явдал санасан шиг өрнөөгүй байна.

Йёкюльсаурлоун руу өөрийн хүү Род Стренгтэйгээ аялах үетэй тэр гайхалтай мөсөн сэнтийг олж харсан байна.

“Яг л сэнтий шиг харагдаж байсан болохоор суухад тохиромжтой гэж бодсон. Хэлбэрийг нь хараад би хөгжилтэй байж болох юм байна гэж бодсон” хэмээн дараа нь тэр яриандаа дурджээ.

Аз болж усан онгоцны ахмад Рэнди, уг түүхийн гол баатар ойрхон байсан тулдаа эмээг аварч чаджээ.

Жүдит энэ талаар “Дээр нь гараад сууж байтал гэнэт хүчтэй давалгаа бий болж, мөс аажмаар хөдөлж эхэлсэн. Би уг нь аюулгүй гэж бодсон. Өмнө нь нэг хоёр охин дээр нь зургаа авахуулсан болохоор гайгүй л гэж бодсон” хэмээн ярьжээ.

Гэхдээ нэг ийм юм болсон юм. Тэрбээр аажим аажмаар хүмүүсээс холдож эхэлсэн юм. Тэрбээр энэ тухайд Good Morning America нэвтрүүлэгт орохдоо ярьсан юм. Түүний хүү Род инээдтэй зургуудыг өөрийн охин руугаа явуулсан бөгөөд эмээгээ ийм зүйлтэй нүүр тулгарсан тухай мэдээд тэр твиттерт зургуудыг оруулжээ.

Тэгэхээр түүхээс авах сургамж (Moral of the story): Гоё зураг авахуулах гэж оролдохоосоо өмнө эхлээд бүх болзошгүй аюулыг тооцож байна уу.

Нэвтрүүлгийг эндээс үзэх боломжтой:

Холбоотой мэдээ