Хүний бие ямар гайхамшигтай болохыг батлах баримтууд

2019-03-08 1482 0

Хэрвээ та өөрийн дотор эрхтнүүдийг зөвхөн амьсгалах, хөдлөх, хоол боловсруулах чадвартай гэж боддог бол энэ нийтлэл таны бодлыг тэр чигт нь өөрчлөх болно. Жишээ нь, таны ходоодны хүчил зарим металлыг хүртэл задлах чадамжтай байдгийг та мэдэх үү? Энэ бол ердөө нэг жишээ. Тэгвэл таны бие эрхтэн хичнээн гайхалтай болохыг дараах 10 баримтаас мэдээрэй.


1Зүрх

Хүний биеийн хамгийн чухал, амин эрхтэн болох зүрхнээс эхэлье.

Зүрх нь 30 фут өндөр буюу ойролцоогоор 3 давхар байшинтай тэнцэхүйц өндөрт цусыг цацах хэмжээний хүчтэй даралт үүсгэж чаддаг.
Ихэнх тохиолдолд эмэгтэйчүүдийн зүрх, эрчүүдийнхээс хурдан цохилдог.
Насанд хүрсэн хүний зүрх өдөр бүр 2000 галлон цус шахдаг. Төсөөлөөд үз дээ. Өдөрт 2000 галлон гэхээр жилд 700000 гаруй галлон цус шахдаг гэсэн үг. Яг л жижигхэн насос шиг байгаа биз.

2Элэг
Элэг бол хүний биеийн хамгийн их ажиллагаатай эрхтэн. Эрдэмтэд элэг ойролцоогоор биед 100 гаруй төрлийн үүрэг гүйцэтгэдэгийг тогтоожээ.
Элэг хамгийн их эрсдэлийг өөр дээрээ үүрдэг. Энэ нь түүний өөрөө нөхөн төлжих чадвартай нь холбоотой юм. Тухайлбал, анхдагч эдийнх нь 25 хувь нь байгаа тохиолдолд, түүнээсээ улбаалан нөхөн төлжиж чаддаг байна.
Эртний Грекүүд хүний биеийн бүх сэтгэл хөдлөлүүд элгэнд хуримтлагдан байдаг хэмээн үздэг байжээ.


3Уушги
Уушги нь усны гадаргуун дээр хөвөх хэмжээний хөнгөн байдаг аж.
Бидний уушгаар өдөр бүр ойролцоогоор 10000 литр агаар нэвтрэн дамждаг. Тиймээс уушги нь хэрэв хавтгай талбай байсан бол теннисний ширээ шиг том хэмжээтэй байх байжээ.
Уушги амт мэдэрдэг гэвэл та итгэх үү. Уушги нь гашуун амтыг илрүүлэх чадвартай рецептор юм.
Уушги нь ярих, тэр байтугай зүгээр л дуу чимээ гаргахад хүртэл гол үүрэг гүйцэтгэдэг.


4Бөөр
Бөөрний гол үүрэг нь хаягдал бүтээгдэхүүнээс цусыг цэвэршүүлэх явдал юм. Ингэхийн тулд хүний бөөрөнд нефрон гэж нэрлэгддэг тусгай жижигхэн шүүлтүүр 1 саяас 2 сая байдаг байна.
Яг үнэндээ бидэнд 2 бөөрний хэрэг байхгүй. Нэг бөөрний тал нь гэхэд 2 бөөрний үүрэг гүйцэтгэх чадвартай байдаг.
Хэрвээ нэг бөөртэй хүүхэд төрвөл, яваандаа түүний ганц бөөр 2 бөөртэй тэнцэхүйц болж, жин нь нэмэгддэг байна.


5Адерналиний булчирхай
Хүний зодолдох, гүйх зэрэг үйлдлүүдийн үед адерналиний булчирхай нь стрессийн гормон болох адерналин ялгаруулдаг. Ингэснээр адерналин тархинд боломжит аюулын талаарх мэдээ дамжуулж, тархи бидэнд тухайн нөхцөлд хариу үйлдэл үзүүлэх эсвэл зугтах дохио өгдөг байна.
Үүнээс гадна адерналиний булчирхай өөр чухал гормонуудыг ялгаруулдаг. Тухайлбал, эрэгтэйлэг шинжийг нэмэгдүүлдэг стеройд их хэмжээгээр ялгаруулбал, эрэгтэй, эмэгтэй хүний аль аль нь халзан болдог байна.


6Давсаг
Бөөрний ялгаруулсан шээс, давсганд хуримтлагддаг.
Энэ эрхтэн нь хөндий уут шиг харагддаг ба их хэмжээгээр сунах чадвартай. Мөн хүний давсагны эзлэхүүн нь 20 унци шээс хуримтлуулах багтаамжтай байдаг аж.
Насанд хүрсэн хүний давсаг нь лийр шиг хэлбэртэй байдаг.


7Нарийн гэдэс
Нарийн гэдэс нь 20 орчим фут урт ба хэрэв гадаргууг нь дэлгэн тавьбал 2 теннисний ширээний хэмжээтэй байх болно.
Нарийн гэдсэнд ойролцоогоор 1 кг бактери агуулагддаг.
Сонирхолтой нь, зөвхөн Япончуудын гэдсэнд далайн гаралтай хоол хүнсийг түргэн шингээх зориулалттай микроб агуулагддаг байна.


8Ходоод
Ходоод нь багтаамж маш ихтэй бөгөөд 1 литрээс 4 литр хүртэл хэмжээтэй зүйлсийг багтаах чадвартай.
Ходоодны хүчил нь маш хүчтэй бөгөөд зөвхөн хоол хүнс биш, зарим металлыг хүртэл задалж чадна.
Ходоод нь өөрийгөө задалж, шингээхгүйн тулд цөөн жижиг давхрагуудад хуваагдаж, тэдгээр нь тус тусын үүргийг гүйцэтгэдэг ба 2 долоо хоног тутамд давхаргууд бүрэн сэргээгддэг байна.
Ходоод хоосон байх үед, ходоодны хүчил нь нийлэг пластик ялгаруулах өндөр эрсдэлтэй байдаг.


9Тархи
Тархи бол хүний биеийн хамгийн нууцлаг үүрэг бүхий эрхтэн юм. Тиймдээ ч тархи 100 сая мэдрэлийн эсийг агуулдаг.
Тархи өөр дээрээ өвдөлт хүлээн авдаггүй. Өөрөөр хэлбэл, тархи зөвхөн өвдөлтийн дохиог хүлээн авч, тухайн хүнд өвдөлт мэдэрч байгааг нь ойлгуулж өгдөг.
Тархи нь 100 орчим терабитийн санах ойтой бөгөөд энэ нь супер компьютер л гэсэн үг.
Хүн тархиныхаа ердөө ганц хувийг ашиглаж чаддаг гэдэг нь худал бөгөөд бид харин ч тархиа бүрэн ашиглаж байдаг. Бүр унтаж байхдаа хүртэл тархиныхаа 10 хувийг ажиллуулдаг байна.


10Нойр булчирхай
Нойр булчирхай нь сүүл болон толгой хэсгээс бүрддэг.
Бид нойр булчирхайгүйгээр амьдарч чадах боловч, тийм ч таатай биш байх болно. Учир нь нойр булчирхай энзим хэмээх фермент ялгаруулж, хоол боловсруулалтад чухал нөлөө үзүүлдэг байна.
Мөн нойр булчирхай нь чихэрлэг амтыг мэдэрдэг хүлээн авагчтай боловч үүнийгээ дохио болгон тархинд дамжуулдаггүй. Гэвч үүгээрээ дамжуулан биеийн гормоныг тэнцвэржүүлэх үүрэг гүйцэтгэдэг.

Холбоотой мэдээ