Мартын наймны улбаа

2019-03-08 484 0

1857 оны 3 сарын8-ны өдөр АНУ-ын Нью-Иорк хотын давууны үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд хоногийн 16 цагийн хөдөлмөр цагаа багасгах мөн ажлын хөлсөө нэмэгдүүлэх гэж жагсаал цуглаан хийжээ. Тухайн үед түүхэнд байгаагүй үзэгдэл. Амжилтанд хүрсэн. Яг 60 жилийн дараа социалист үзэл суртлын хийрхэл ертөнц даяар тахал мэт дэлгэрэхэд эмэгтэйчүүд бас зүгээр суусангүй. Клара Цээткин гэж хагас солиотой, хагас эрүүл коммунист фанат эмэгтэй шалтаг, шалтгаан хүлээн суусан цаг. Бөөн аз. 1910 онл Бэрлинд биеэ үнэлэгчид ” өөрийгөө чөлөөтэй зармаар байна” гэсэн эрээ цээргүй жагсаал үйлдсэнийг хууль сахиулагчид хүчээр дарав. Хоопинхагэнд хуралд оролцож явсан өнөө Цээткин орилоод л босоод ирсэн. Эмэгтэйчүүдийн эрх чөлөө, эрх чөлөөний өдөр гээд л. Тэр өдөр нь 3 сарын 8 таарсан. Хоржоонтой шүү. Биеэ үнэлэгчид тийнхүү хөдөлгөөн өрнүүлсэн тэр өдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрх чөлөөний өдөр болсон түүх ердөө энэ.

ЭХ СУРВАЛЖ: Altongerel Dagvasambuu

Холбоотой мэдээ