Хэрэв танд дараах 15 зовиур, шинж тэмдэг илэрч байвал эм, тарианы оронд НИМБЭГТЭЙ УС уугаарай!

2019-03-07 1933 0

 

Ходоод гэдэсний өвчлөл бууруулна. Нимбэгтэй ус нь ходоод гэдэс, улаан хоолойн өвчлөл бууруулна.

Хумс бэхжүүлнэ. Нимбэгтэй ус нь таны хумсыг бэхжүүлж, хумсан дээр цагаан толбо үүсэхээс сэргийлнэ.

Хоолны хордлоготой тэмцэнэ. Өдөр бүр нимбэгтэй ус ууснаар, томилолтоор хөдөө гадаа, хилийн чанадад явахад хоолны хордлого болох эрсдлийг бууруулна.

Булчингийн өвчнөөс сэргийлнэ. Нимбэгтэй усыг бясалгалтай хослуулснаар булчингийн өвчлөлөөс сэргийлэх болно.

Үрэвслээс сэргийлнэ. Нимбэг нь үрэвслийн эсрэг өндөр үйлчилгээтэй тул нимбэгтэй ус ууснаар бие организмд үрэвсэлт өвчин үүсэхээс бүрэн сэргийлэх болно.

Бэлтгэлийн дараа булчингийн өвчнийг намдаана. Биеийн хүчний шаргуу бэлтгэл хийсний дараа нимбэгтэй ус уугаарай. Ингэснээр бэлтгэлийн дараа булчин өвдөх, хөндүүрлэх зовиурыг намдаана.

Үе мөчний хаван буулгаж, өвчин намдаана. Нимбэгтэй ус нь бидний үе мөчин дахь шээсний хүчлийн хэмжээг бууруулж, аливаа өвчин, хаван, үрэвсэл зэргээс сэргийлнэ.

Согтууруулах төрлийн ундааны нөлөөг бууруулна. Нимбэгтэй ус ууснаар согтууруулах ундааны үйлчлэлийг бууруулж, шартах, толгой өвдөх зэргээс сэргийлнэ.

Колит /бүдүүн гэдэсний дотоод буюу салст бүрхүүлийн үрэвсэл/ эмчилнэ. Колит нь бие организм дахь хүчил-шүлтлэгийн тэнцвэр алдагдсанаас үүсдэг өвчин. Тогтмол нимбэгтэй ус ууснаар энэ өвчнийг эмчлэх боломжтой. Ингэснээр цусан дахь pH-ийн түвшинг тогтворжуулж, хүчиллэгийн хэмжээг бууруулна.

АНХААРУУЛГА:

Нимбэгтэй усыг өлөн илгэн дээр тогтмол ууснаар ходоодны салстлаг давхарга түлэгдэх аюултай.

Мөн шүдний паалан гэмтээдэг тул, нимбэгтэй усыг гуурсаар уувал зохистой.

Нимбэгтэй усыг хэтрүүлэн хэрэглэснээр ходоодны шарх үүсэх аюултай.

Хэтрүүлэн хэрэглэвэл аскорбины өндөр найрлагын улмаас бие организм натрий ихээр алдаж, шээс хөөх, цаашлаад бие организм усны дутагдалд орох эрсдэлтэй.

Тиймээс, хоногт хамгийн ихдээ 3 аяга нимбэгтэй ус нь уух нь эрүүл мэндэд аюулгүй.

Холбоотой мэдээ