Сэтгэцийн өвчтэй алуурчин ханибалуудын эсрэг

access_time 2018-09-23
remove_red_eye 458

 

Түүнийг Кристофер Скарвер гэх бөгөөд 1969 оны 6-р сарын 6-ны өдөр АНУ-д төржээ. Түүний намтар гэвэл аллагаар арвин байх бөгөөд амьдралдаа хүн алахаас өөр юу ч хийж үзээгүй нэгэн гэж хэлж болно. Тэрээр 5 хүүхэдтэй айлын 4 дахь хүү болон мэндэлж бага байхдаа бусдын адил ахлах сургуульд сурч байсан боловч хэтэрхий толгой муутай тул 11-р ангиа төгсөж чадалгүй хөөгдсөн байна. Мөн Кристофер хэтэрхий их архи ууж гүн донтох эмгэгтэй болсон тул эх нь гэрээсээ хүчээр хөөсөн байдаг.

Ийнхүү гэр оронгүй болсон тэрээр санамсаргүй байдлаар Эдвард Патт гэх эрхэмтэй танилцан өнөөх эр нь гар ахуйн тавилгын дэлгүүрт хагас цагийн ажилд оруулсан байна. Гэвч удалгүй цалинг нь нэмэхийн тулд Патт даргаасаа гуйсаар бүтэн цэгийн ажилтай болгож Кристоферийн амьдралд том тус хүргэжээ. Харамсалтай нь хөөрхий залуу тухайн үед ямар аймшигтай хүнд тусалж байгаагаа мэдээгүй юм. 1990 оны 6-р сарын -ны өдөр Кристофер өөрийн ажлын газартаа очин Паттын оронд шинээр томилогдсон менежер болох Лохманы өрөөнд орон түүнээс мөнгө нэхэж сүрдүүлсэн байна. Лохман өөрт байсан 15 доллараа өгөхөд “чи надаар тоглоод байна уу? Ноён Гитлер минь” хэмээгээд халааснаасаа буу гарган газар дээр нь буудан хороосон байдаг. Түүний хажууд сууж байсан өөр нэг эрхэм айснаасаа болж түүнд 3000 долларын чек газар дээр нь бичиж амиа аварсан түүхтэй.

Уг явдлаас 2 жилийн дараа буюу 1992 онд мужийн шүүхээс түүнд бүх насаар нь хорих ял оноожээ. Гэвч шорон ч түүнийг зогсоож чадаагүй юм. 1994 оны 11-р сарын 28-ны өдөр цуврал алуурчин хийгээд хүний махан идэштэн Жессе Андерсан өөрийн өрөөний хамтрагчтайгаа тоо бүртгэл хийж байхад гарч ирсэнгүй. Цагдаагийн албан хаагчид тэднийг оргосон гэж бодон онц байдал зарласан боловч угаалгын өрөөнд тэднийг маш их хэмжээгээр цус алдсан байдалтай олжээ. Тэд хоёул авсан гэмтлээсээ аврагдаж чадалгүй эмнэлгийн орон дээр амьсгал хураасан бөгөөд цагдаагийн албан хаагчид уг хэргийг Кристофер Скарвер хийсэн болохыг тогтоож тэр ч үнэнээ хэлсэн байна. Тэрээр төмөр ваараар тэдний толгойг хага цохисон бөгөөд учир нь “бурхан миний зүүдэнд ирж хүний мах иддэг хүнийг хамтрагчтай нь хамт хөнөө хэмээн зарлигдсан” гэж хэлжээ. Тэрээр уг үйл явдлын дараа дахин шүүх хоролд орж хорих ялыг нь бүх насаар нь бус 450 жилээр сунгасан байна. Түүнчлэн түүнийг ганцааранг нь тусгай өрөөнд үргэлж сэтгэц мэдрэлийн эмчийн хяналтад байлгахаар болжээ.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549