Талийгаач Чамин-Эрдэнийн хэргийн сүүлчийн гэрч амиа алджээ

2019-03-05 4314 0

 

Талийгээч Чамин Эрдэнийн хэргийн дуу хоолой болж яваа цэнхэр үст Цэрэн өөрийн цахим хуудсаараа дамжуулан ийнхүү бичжээ. Тэрбээр “Чамин Эрдэнэ талийгаачтай хамгийн сүүлд Нямтайширын Мөнгөншагай 10 давхарт уулзахаар орсныг харсан Цор Ганц ГЭРЧ Г. Улсболд 2019.02.25 ны өдөр 00 өрөөнд нас барсан байдалтай олдож… Тэрээр 2018.10.24 ны өдөр 10 давхарт найзынхаа гэрийн 00 өрөөнд байхад… Доод айлын нойлд хүчирхийллийн чимээ сонссоноо талийгаачын ахад гэрчилсэн… Би чамайг хүчиндэх гэж төрсөн юм гэх эрийн дайрах чимээ, эсэргүүцэх бүсгүйн дууг сонссон… Тамхи татахаар өмнө нь гарахдаа тэрээр Мөнгөншагайг 3 өөр залуугийн хамт вискитэй 10 давхарлуу шатаар явж орохыг харснаа ярьсан… Тэр тэднийг гарцаагүй таньж бас айж байгаагаа ч хэлж байсан…

Талийгаачийн ах энэ гэрчийг чадах хэмжээнд нууцалж цагдаагийнхныг гэрчүүдээс мэдүүлэг авахыг шаардсан ч цагдаагийнхан үл хэрэгсэж гэрч 27хон насандаа 3 сартай бяцхан үрээ орхин одов… Талийгаачийн эхнэр Боловсрол ТВ д эвлүүлэгч хийдэг байсан юм байна.

Талийгаачийг утсаар хамгийн сүүлд утсаар дуудсан, хамгийн чухал гэрч болох Нэмэхбаяр 3 сарын 1 нд Монголоос Түрк рүү явахыг харсан гэрчүүд гарч ирлээ…тэр Монголоос зугтлаа…

Талийгаач Г. УЛСБОЛДЫН үнэний төлөө дарамтаас айгаагүй эр зоригийг бишрэн хүндэтгэе… Тэр харснаа хэлэх гэж хичээсэн ч Монголын цагдаа сонссонгүй… Тэр амаа хамхисан бол магадгүй, амьд байх байлаа… Гэр бүлд нь гүнээ эмгэнэл илэрхийлье.

Жич: Энэ хэрэгт хошуу дүрсэн болгоныг янз бүрээр намнах ажиллагаа явж байна… Над руу ч ирэхыг үгүйсгэхгүй.” гэсэн байв

Холбоотой мэдээ