Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн ахлах ахлагч амиа алджээ

2019-03-05 1261 0

 

Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа, Зэвсэгт хүчний 310-р ангийн алба хаагч, ахлах ахлагч Г хоёрдугаар сарын 28-ны өдөр элс ачиж явсан ангийнхаа машинд дайруулж амь насаа алджээ. Хэргийг тодруулбал, тус өдөр ахлах ахлагч Г нь ангийн захирагч, хурандаа Б-ын хамт “Найман шарга” гүүний саамны амралтын орчимд барьж буй хаусуудын барилгын явцтай танилцаад буцаж явсан гэх.

Ингэж явахдаа “Сэрүүн сэлбэ” компанийн хашаанаас элс ачаад явж байсан өөрийн ангийн жолооч Х-тэй тааралдан, туслахаар үлдээд ийн харамсалтайгаар амь насаа алдсан байна. Тэрээр элс ачиж явсан самосвал “ЗиЛ-130” маркийн автомашиныг өгсүүр замд зогсох үед нь машины дугуйнд нь эвээс хийхээр очсон боловч машин нь хүч алдан ухарч дээгүүр нь гарчээ.

 

Холбоотой мэдээ