БНСУ-ын визний материалыг 50 өдөр шалгахаар боллоо

access_time 2019-03-04
remove_red_eye 303

 

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд өдөрт 700-800 хүн виз мэдүүлж байгаа аж. Мөн сар бүр БНСУ-ын хилээр нэвтэрсэн иргэдийн 500 орчим нь хууль бусаар оршин суухаар тэндээ үлддэг байна. Тиймээс визний материалыг илүү нарийвчлан шалгах шаардлага тулгарч байгаа ажээ.

Тиймээс виз мэдүүлж буй монгол иргэдийн материалыг хамгийн багадаа 50 өдөр (ажлын өдөр, 10 долоо хоног) болон түүнээс дээш хугацаа зарцуулан шалгах болсныг БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамнаас өнөөдөр /2019.3.4/ мэдэгдлээ. Гэхдээ хүндэтгэх шалтгааны улмаас (БНСУ-д яаралтай хагалгаанд орох эсвэл олон улсын арга хэмжээнд оролцох) яаралтай виз авах хүсэлтэй байгаагаа “яаралтай виз гаргах хүсэлт” бөглөж өгөх боломжтой аж. Ингээд нөхцөл байдлаас хамааран хариуг олгох ажээ.

Мөн сүүлийн үед виз мэдүүлсэн иргэдийн 20-25 хувь нь визний брокеруудаар дамжуулан хуурамч бичиг баримт бүрдүүлэн өгч байгаа аж. Тэр дундаа олон удаагийн виз авч өгөх нэрийдлээр 6-8 сая төгрөг авдаг залилангийн хэрэг олон илэрсэн байна. Энэ нь БНСУ болон Монгол Улсын хуулийг зөрчиж буй хэрэг тул үүнтэй хатуу тэмцэхээр болжээ. Ийм тохиолдолд ЭСЯ-ны зүгээс нэг жил болон хугацаагүйгээр БНСУ нэвтрэх эрхийг хаах аж.

Эх сурвалж: БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549