Дорноговь аймагт найман хөлтэй ишиг төржээ

access_time 2019-03-04
remove_red_eye 574

 

Уул уурхайн олборлолт, ураны хор нөлөөгөөр гурван хөлтэй тугал, үсгүй нүцгэн мал төрж байна гэж малчид ярьсаар олон жил болж байна. Хөдөө талд төлийн дуу цангинасан энэ үед Дорноговь аймгийн Улаанбадрах сумын хоёрдугаар багийн малчин н.Мөнхбатын хотонд найман хөлтэй ишиг төржээ. Ишиг дөрвөн хөлөөрөө явж, эзэн нь илүү дөрвөн туурайг нь сойж уясан боловч тусыг эс олсон аж.

Найман хөлтэй ишиг гурав хоногийн өмнө үхжээ. Энэ тухай дуудлагыг малчин эр сумын Засаг дарга, мал эмнэлгийнхэнд хэлсэн боловч тоогоогүй байна. Иймд Засаг дарга н.Эрдэнэболдтой холбогдон тодруулахад “Энэ талаар би сайн мэдэхгүй учраас малчин н.Мөнхбатад Мал эмнэлгийн газарт хандахыг зөвлөсөн. Бидний зүгээс хөдөө аж ахуйн холбогдох газарт мэдээлсэн. Он гарснаас хойш анх удаа дээрх тохиолдол бүртгэгдсэн. Өмнөх жилүүдэд ийм тохиолдол цөөнгүй гарсан” гэлээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549