ТАНИЛЦ: Боловсролын зээлийн сангаас ЗЭЭЛ АВЧ ГАДААДАД СУРСАН 1,893 ХҮН

access_time 2019-03-04
remove_red_eye 347

 

Энэхүү мэдээнд ашигласан зурагт багтсан хүмүүс өөрсдөө эсвэл хамаарал бүхий этгээд нь БЗС-гаас зээл авч сурсан болно.

Сангийн Яам төрийн сангуудад хийсэн шалгалтын дүнгүүдийг олон нийтэд нээлттэй болгоод байна.

Бид өмнө нь Боловсролын Зээлийн Сангаас зээл аваад сураггүй болсон гэх 179 хүнийг танилцуулсан.

Тэгвэл Сангийн Яамны нээлттэй болгосон шинэ мэдээлэлд гадаадад суралцахаар төрөөс их хэмжээний дэмжлэг авсан 1,893 хүний нэр, тэдгээрийн зээлийн үлдэгдлийг бүгдийг нь танилцуулсан байна.

БСШУСЯ-ны “Боловсролын зээлийн сан” (БЗС) нь 1993 онд “Сургалтын төрийн сан” нэртэйгээр байгуулагдсан.

Нийт авлага 2016 онд өмнөх оноос 19.6 тэрбум төгрөгөөр буюу 17.5 хувиар, 2017 онд 18.6 тэрбум төгрөгөөр буюу 14.2 хувиар тус тус өссөн байна. БЗС-д хийсэн шалгалтын дүнгийн дэлгэрэнгүй эхтэй ЭНД дарж танилцах боломжтой. Дотоодын болон гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад олгосон зээлээс 2017 оны жилийн эцсийн байдлаар нийтдээ 150.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй болжээ. Үүний 94.3 тэрбум төгрөг (35.8 сая ам.доллар буюу өнөөгийн ханшаар хөрвүүлбэл 94.3 тэрбум төгрөг) нь гадаадад суралцагчдынх, 55.9 тэрбум нь дотоодод суралцагчдынх байна.

Нийт зээл авсан иргэдийн дотор анхаарал татахуйц олон хүн байна. Тухайлбал, эцэг, эх нь төр засгийн өндөр албан тушаал хашиж байсан болон хашдаг хүмүүсийн хүүхдүүд олон байх аж. Мөн Монголын топ баячуудын хүүхдүүд ч жирийн айлын хүүхдүүдийн өмнүүр орж төрөөс зээл авч сурсан байх юм.

Ингээд 1,893 хүний мэдээллийг танилцуулъя. (Та нэр эсвэл овгийг доорх нүдэнд бичиж хайх боломжтой) ЦААШ УНШИХ БОЛ ЭНД ДАРНА УУ 

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549