МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшин ажлаа хүлээж авлаа

access_time 2019-03-04
remove_red_eye 227

 

МҮХАҮТ-ын ээлжит ХХ их хурал 2019 оны хоёрдугаар сарын 28-нд СТӨ-нд амжилттай зохиогдож, ирэх дөрвөн жил тус танхимыг удирдах ерөнхийлөгчөө сонгосон билээ.

Тодруулбал, танхимын Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн даргын сонгуульд О.Амартүвшин, Ч.Ганхуяг, Б.Жаргалсайхан, Б.Лхагважав, С.Түмэнгэрэл гэсэн таван хүн нэрээ дэвшүүлснээс нэр дэвшигч С.Түмэнгэрэл нэрээ татаж, санал хураалтаар хамгийн олон буюу 259 төлөөлөгчийн саналаар “UFC групп”-ийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин сонгогдсон. Шинээр сонгогдсон ерөнхийлөгч О.Амартүвшин өнөөдөр ажлаа хүлээж авчээ.

Түүний хувьд танхимтай хориод жил хамтран ажиллаж байгаа бөгөөд МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид хоёрдох удаагаа өрсөлдсөнөөр ялсан нь энэ юм.

Тэрбээр МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгогдвол танхимыг маш том судалгааны институци болгож, стратеги судалгаа хийдэг, зах зээлээ судалдаг, эдийн засгийн орчноо танддаг байх байгууллага болгох зорилтыг тавина гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан.

МҮХАҮТ-ийн энэ удаагийн их хурлаар дүрэмд нэмэлт өөрчлөлтөд оруулах санал, Ерөнхийлөгчийн санал хураалтыг технологийн шинэ дэвшил ашиглан, Монголд анх удаа гар утасны аппликейшнаар явуулсан нь цаг хөдөлмөр хэмнэсэн, элдэв будлиан гараагүй, шударга санал хураалтын жишиг болж чадсан хэмээн үнэлэгдээд буй аж.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549