13 настай хүү авто засварын төвөөс бэлэн мөнгө хулгайлжээ

access_time 2019-03-04
remove_red_eye 386

 

Хоёрдугаар сарын 28-ны өдөр цагдаагийн байгууллагын дуудлага мэдээллийн төвд авто засварын газар хулгай орж, эд зүйлс алдагдсан гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу албан хаагчид шалгалт явуулахад СХД-ийн 20 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг байрны ард байрлах авто засварын газарт СХД-ийн 1 хорооны Толгойтод оршин суух хаягтай 13 настай Б нэвтрэн орсон болохыг тогтоожээ. Тэрээр засварын газрын модон хаалгыг эвдэн “Samsung” маркын зөөврийн компьютер, бэлнээр 1,780,000 мянган төгрөгийг хулгайлсан байна. Хэргийг цагдаагийн албан хаагчид шуурхай илрүүлэн СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэн шалгаж байна.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549