Нөхөн сонгуульд нэр дэвшигч 96,5 саяыг зарцуулна

access_time 2019-03-02
remove_red_eye 199

 

УИХ-ын 42-р тойрогт ирэх зургадугаар сарын 30-нд нөхөн сонгууль зохион байгуулахаар болсон. Хуулийн дагуу гуравдугаар сарын 1-ээс өмнө сонгуулийн зардлын дээд хэмжээг төрийн аудитын байгууллага сонгуулийн тойрогт нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг уг тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, хүн амын тоо зэргийг харгалзан санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө тогтооно гэж заасны дагуу хэмжээг Үндэсний аудитын газраас гаргажээ.

Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь заалтад заасны дагуу УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд зарцуулах зардлын дээд 113.4 сая төгрөгөөр, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг 96.5 сая төгрөгөөр тогтоолоо.

Сонирхуулахад, Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд улс төрийн 29 нам оролцох боломжтой бөгөөд намууд тавдугаар сарын 1-ээс өмнө сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549