Жүжигчин О.Дөлгөөн СТА болжээ

access_time 2019-03-02
note Урлаг
remove_red_eye 332

 

“Мөрөөдлийн театр”-аас урлагийн гараагаа эхэлсэн жүжигчин О.Дөлгөөн Улсын драмын эрдмийн театрын жүжигчин болсон хойноо театрын ханан дахь өөрийн зургийг хараад мөрөөдөл нь биеллээ хэмээн бодсон гэдэг. Өдгөө нөхөр хүүгийн хамтаар алс холын америк орныг зорьсон тэрбээр мэргэжлээ дээшлүүлж урлагийн академид суралцаж буй. Тэрбээр өнгөрсөн хугацаанд эх орондоо ирж очин байхдаа “Single ladies” 3 уран сайхны кинонд тоглосон бол түүний тоглосон “Тэнгэрээс буусан од” кино өчигдөр /2019.03.01/ нээлтээ хийлээ.

Энэ үеэр тус киноны гол дүрд тоглосон жүжигчин О.Дөлгөөн, О.Мөнхдалай нар “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаасан байна. Жүжигчин О.Дөлгөөний хувьд Америкийн Калифорни мужийн Сан Франциско хотод суралцаж байгаа учир түүний цол тэмдгийг гэр бүлийнхэнд гардуулан өгчээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549