Хүний нөлөөгөөр агаарын температурын зөрүү хамгийн их нэмэгдсэн бүс нутагт Монголыг нэрлэжээ

access_time 2018-07-27
remove_red_eye 730

Сүүлийн 38 жилийн хугацааны хиймэл дагуулын ажиглалтын мэдээлэл дээр үндэслэн дэлхийн бөмбөрцгийн цаг агаарын өөрчлөлтийг АНУ-ын эрдэмтэд хэмжжээ.

Ингэхэд бөмбөрцгийн хойд хагаст хүний үйл ажиллагааны нөлөөгөөр бий болсон агаарын температурын хэлбэлзэл хамгийн өндөр байгааг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл энэ хэсэгт зуны улирлын температурын өсөлт нь өвлийн улирлынхаас илүү хурдацтай нэмэгдэж, улирал хоорондын температурын зөрүү улам нэмэгдэж байгаа ажээ.

Энэ нь хүний үйл ажиллагаа улирлын температурт хэрхэн нөлөөлж байгааг тропосферийн түвшинд анх удаа судалсан тохиолдол гэнэ. Тропосфер нь дэлхийн агаар мандлын хамгийн доод давхарга буюу газрын гадаргаас 6-10 км дотрох хэсэг юм.

Өмнө нь ийм үзэгдэл эхэлснийг зөвхөн цас эрт хайлах, шувуудын нүүдэллэх хугацаа өөрчлөгдөх зэрэг шинж тэмдгээр баталж байжээ.

1979-2016 оны жил бүрийн дээд, доод температурыг цуглуулж хийсэн судалгааны үр дүнд дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст, тэр дотроо Монгол улсын нутаг дэвсгэр, Оросын зүүн хэсэгт хамгийн их зөрүү байгааг тогтоосон байна.

Эрдэмтэд энэхүү үзэгдлийг байгалийн гаралтай бус, хүний бий болгож байгаа хүлэмжийн хийн нөлөө гэж дүгнэжээ. Үр дүнд нь тухайн бүс нутгуудад байгалийн гамшиг илүү ойр давтамжтай, илүү хүчтэй ажиглагддаг болох гэнэ.

Эх сурвалж: Planet Today

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549